Хоошёорюү С.Бямбасүрэн Аки башёд анхны ялагдлаа хүлээв

2025-09-26 2443 25

Мэргэжлийн сүмогийн намрын Аки башёгийн өрсөлдөөн улам ширүүсэж байна. Тэмцээний 12 дахь өдрийн барилдаан өчигдөр /2025.09.25/ болж, эхний 11 өдөр унаагүй, тэргүүлж байсан ёкозүна Хоошёорюү С.Бямбасүрэн Украин гаралтай комисүби Аонишикид өвдөг шороодов.

Ингэснээр Хоошёорюү 11 даваа, нэг унаатай болж, ёкозүна Оносатотэй хамт ижил амжилтаар башёг тэргүүлэх болов. Үлдсэн гурван өдөр хоёр аваргын хооронд өрсөлдөөн ширүүн өрнөх бололтой.

Тэмцээний сүүлийн өдрүүдэд хоёр ёкозүнагийн хэн нь аваргын цомыг өргөж, Аки башёгийн түрүүг хүртэхийг сүмогийн хорхойтнууд тэсэн ядан хүлээж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ

Улсын заан Д.Алтанцоож энэ сарын 17-ны өдөр “Заан Жимни” автомашинаа гардан авна

“Бридж корпораци”-ийн зүгээс уламжлал болгон олгодог “Suzuki Jimny” автомашины эзнээр Үндэсний их

2026-08-03

Сөүлийн гудамжийг амралтын өдрүүдэд автомашингүй бүс болгоно

Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэр, Сөүлийн гудамжийг (Хүүхдийн зуу) энэ долоо хоногийн амралтын өдрүү

2026-07-24

Говьсүмбэр, Төв, Өмнөговийн наадмын түрүү, үзүүрийн бөхчүүдээс допинг илэрчээ

ХБНГУ-ын Дрезден хот дахь Спортын Анализ болон Спортын Биохимийн Институтээс 2026 оны аймаг, дүүрг

2026-07-22