Улсын олимпиадын хуваарийг баталлаа

2025-09-26 2685 9

Боловсролын ерөнхий газрын даргын 2023 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн А/420 дугаар тушаалын хавсралтаар “Улсын олимпиад зохион байгуулах журам”-ыг баталсан байдаг.  Журмаар олимпиад зохион байгуулах эрх бүхий байгууллага нь Ерөнхий хороо болон Дэд хороо байхаар зохицуулсан.

Олимпиадын ерөнхий хороо 2025 оны наймдугаар сарын 22-ны өдөр хуралдаж, 2024-2025 оны хичээлийн жилд зохион байгуулсан улс, олон улсын олимпиадуудын үр дүн, цаашид сайжруулах санал зөвлөмжийг хэлэлцэж, 2025-2026 оны хичээлийн жилийн олимпиадын хуваарийн товыг тогтоон, Боловсролын сайдад танилцуулан, Боловсролын яамны саналд үндэслэн хэлэлцэж баталлаа.

2025-2026 оны хичээлийн жилд  12 төрлийн хичээлээр олимпиад зохиогдох бөгөөд ирэх аравдугаар сарын 20-31 хооронд явагдах аж. Мөн шалгарсан сурагчид сургууль, аймаг, дүүрэг, нийслэл болон улсын гэж оролцоно. Харин улсын олимпиадын аваргыг ирэх 2026 онд зохион байгуулна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ

ЕТГ: Ерөнхийлөгч Н.Түвшинбаярыг уучлах гэж байна гэдэг ташаа мэдээлэл

Өнгөрсөн амралтын өдрүүдэд Олимпын аварга, Хөдөлмөрийн баатар Найдангийн Түвшинбаяр, Ерөнхийлөгч У.Х

2026-08-10

“Дэлхийн адууны өдөр”-ийн уралдаанд уясан хүлэг нь түрүүлж, айрагдсан уяачдыг шагналаа

“Дэлхийн адууны өдөр”-ийг тохиолдуулан зохион байгуулсан Ерөнхийлөгчийн нэрэмжит цомын төлөөх олон у

2026-08-10

Боловсролын сайд Л.Энх-Амгалан “Pearson” компанийн удирдлагатай уулзлаа

Боловсролын сайд Л.Энх-Амгалан "Pearson" компанийн Мэргэжлийн боловсрол, ур чадварын асуудал хариуцс

2026-08-07