
Ус цаг уур, орчны судалгаа, мэдээллийн Хүрээлэн 2025 оны өвлийн улирлын урьдчилсан төлөвийг гаргажээ.
Сарын дундаж агаарын температур X сард Баян–Өлгий, Завхан, Хөвсгөл, Архангай, Булганы ихэнх, Увс, Ховдын зарим газар, Төв, Сэлэнгийн зүүн, Баянхонгор, Өвөрхангай, Хэнтийн хойд хэсгээр 0…-8°C хүйтэн, Говь–Алтай, Баянхонгор, Өмнөговийн өмнөд хэсгээр +6…+10°C, бусад нутгаар 0…+6°C дулаан байдаг. Харин XI сард Баян–Өлгий, Завхан, Хөвсгөл, Архангай, Булганы ихэнх, Увс, Ховдын зарим газар, Төв, Сэлэнгийн зүүн, Баянхонгор, Өвөрхангай, Хэнтийн хойд хэсгээр -12…-18°C, Хөвсгөлийн баруун хойд хэсгээр -18…-22°C, Говь – Алтай, Баянхонгор, Өмнөговь, Дорноговийн өмнөд, Дорнодын зүүн хэсгээр -2…-8°C, бусад нутгаар -8…-12°C хүйтэн байдаг аж.
Тэгвэл XII сард Баян–Өлгий, Хөвсгөлийн ихэнх, Увс, Архангайн баруун, Завханы зүүн, Баянхонгорын хойд, Өвөрхангайн баруун хойд, Төвийн зүүн хойд хэсгээр -24…-30°С, Говь–Алтай, Баянхонгор, Өвөрхангай, Дундговийн өмнөд, Өмнөговь, Дорноговийн нутаг, Дорнодын зүүн өмнөд хэсгээр -10…-16°С, бусад нутгаар -16…-24°С хүйтэн байдаг.
2025 оны 10–12 дугаар сарын хувьд
Аравдугаар сард. Агаарын дундаж температур Баян–Өлгий, Увс, Ховд, Завханы нутаг, Говь–Алтай, Баянхонгор, Өвөрхангайн ихэнх, Архангайн баруун өмнөд, Дундговийн баруун хэсгээр олон жилийн дунджаас хүйтэн, бусад нутгаар дунджийн орчим байх төлөвтэй. Увс, Завханы ихэнх, Говь–Алтай, Баянхонгорын хойд, Архангайн баруун хэсгээр хур тунадас ахиу, бусад нутгаар дунджийн орчим байна.
Арваннэгдүгээр сард. Агаарын дундаж температур Хэнтий, Дорнод, Сүхбаатар, Говьсүмбэр, Дорноговийн нутаг, Сэлэнгэ, Төв, Дундговь, Өмнөговийн зүүн хэсгээр хүйтэн, бусад нутгаар дунджийн орчим байна. Дорнод, Сүхбаатар, Говьсүмбэрийн нутаг, Сэлэнгэ, Төв, Дундговийн зүүн, Дорноговийн ихэнх хэсгээр хур тунадас ахиу, бусад нутгаар дунджийн орчим орно.
Арванхоёрдугаар сард. Агаарын дундаж температур Хэнтий, Дорноговийн ихэнх хэсэг болон Дорнод, Сүхбаатар, Говьсүмбэрийн нутгаар хүйтэн, бусад нутгаар дунджийн орчим. Сарын нийлбэр хур тунадас Сэлэнгэ, Хэнтий, Дорнодын нутаг, Булганы зүүн хойд, Төв аймгийн ихэнх, Сүхбаатарын хойд хэсгээр ахиу, бусад нутгаар дунджийн орчим байх төлөвтэй.
10 дугаар сард баруун аймгуудын нутаг, төвийн аймгуудын нутгийн баруун, говийн аймгуудын нутгийн хойд хэсгээр олон жилийн дунджаас хүйтэн, хур тунадас Хангайн уулархаг нутгаар ахиу орох төлөвтэй байна. Харин 11 болон 12 дугаар саруудад зүүн аймгуудын нутаг, төв болон говийн аймгуудын нутгийн зүүн хэсгээр олон жилийн дунджаас хүйтэн, хур тунадас 11 дүгээр сард нутгийн зүүн хэсгээр, 12 дугаар сард нутгийн зүүн хойд хэсгээр ахиу орох төлөвтэй байна.
Өвлийн саруудын хувьд зүүн аймгуудын нутгаар цаг агаар хүйтэн, хур тунадас харьцангуй их байх төлөв ажиглагдаж байгаа бөгөөд өнгөрсөн зуны хугацаанд хуурай гандуу байсан баруун аймгуудын нутгаар бэлчээрийн даац муу, хадлан тэжээлийн нөөц багатай зэргийг харгалзан үзэж малын тэжээл нөөцлөх зэрэг арга хэмжээг авч, өвлийн бэлтгэл байдлаа эртнээс хангахыг зөвлөлөө.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
5 cэтгэгдэлтэй
https://shorturl.fm/aPOkg
https://shorturl.fm/X4b61
https://shorturl.fm/zOwvX
https://shorturl.fm/SDtty
https://shorturl.fm/VXYsL