Хөл хорионы үед сэтгэл тайвшруулах киног нэрлэжээ

2020-04-04 1106 0

Дэлхийн өнцөг булан бүрт цар тахлын аюулаас сэргийлж хөл хорио тогтоогоод байна. Үүнээс улбаалан сэтгэлийн хямрал, гутралд орох тохиолдол нэмэгдэж болзошгүй байгаа аж. Тэгвэл кино шүүмжлэгчид энэ үед сэтгэлээ амар байлгахад нөлөөлөх уран бүтээлийг нэрлэжээ.

Collider хэвлэлийн сэтгүүлч, кино шүүмжлэгч Элли Гэммилл “Хамгийн шилдэг сонголт бол Брэд Питтийн гол дүрд нь тоглосон “Дэлхийн дайн Z” кино” гэжээ. Түүнийхээр бол аймшигт өвчний халдварын тархалтаас болоод тавгүйтсэн сэтгэлийг тайвшруулах цор ганц кино бол энэ гэнэ.

Энэ кино нь “сюрреалист бодит байдал”-ыг жинхэнээр харуулж, үйл явдал нь яг өнөөгийн коронавирусийн дэгдэлт шиг өрнөдөг, ийм байдлаар найруулагч асуудлыг шийдсэн кино гэж хэлсэн байна.

Тэрээр бас “Үүн дээр нэмээд Брэд Питт байна. Түүнтэй байхад сэтгэл сайхан болно” гэж онцолжээ. Уг кинонд НҮБ-ын ажилтан байсан нэг хүн үл мэдэгдэх вирусийн тархалтаас болоод өвчилсөн хүний маханд дурлагч апокалипсисуудын дунд орж ажиллаж байгаа тухай гардаг байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ

“Дэлхийн адууны өдөр”-ийн уралдаанд уясан хүлэг нь түрүүлж, айрагдсан уяачдыг шагналаа

“Дэлхийн адууны өдөр”-ийг тохиолдуулан зохион байгуулсан Ерөнхийлөгчийн нэрэмжит цомын төлөөх олон у

2026-08-10

Д.Нацагдоржийн ховор гар бичмэл, эд өлгийн зүйлс бүхий тусгай үзэсгэлэнг нээлээ

Их зохиолч, соён гэгээрүүлэгч Д.Нацагдоржийн амьдралын замнал, хэрэглэж байсан эд зүйлсийг цогцоор х

2026-08-07

Улсын заан Д.Алтанцоож энэ сарын 17-ны өдөр “Заан Жимни” автомашинаа гардан авна

“Бридж корпораци”-ийн зүгээс уламжлал болгон олгодог “Suzuki Jimny” автомашины эзнээр Үндэсний их

2026-08-03