СХД-ийн 3 дугаар хороо спорт цогцолбортой боллоо

2025-09-11 3139 35

Сонгинохайрхан дүүргийн 3 дугаар хороонд спорт цогцолборын бүтээн байгуулалтын ажил дуусаж, улсын комисст хүлээлгэн өгчээ. Нийт 2.1 га талбай бүхий тус спорт цогцолбор нь хөл бөмбөгийн талбай, 3х3 болон 5х5 сагсан бөмбөгийн талбай, газрын теннисний хоёр талбай, зургаан эгнээтэй гүйлтийн замтай. Үүнээс гадна хүүхдийн тоглоомын талбай, бялдаржуулах талбай, гэрэлтүүлэг болон бусад тохижилтын ажлыг хийж дуусгасан байна.

Тус бүтээн байгуулалтын ажлыг “Аглут” ХХК хийж гүйцэтгэж, нийслэлийн Хөрөнгө оруулалтын газар захиалагчийн техник хяналтыг хэрэгжүүлэн ажиллажээ.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ

Иргэд ШТС-ын ойролцоох хяналтын камерын бичлэгийг шууд үзэж, дараалал байгаа эсэхийг шалгах боломжтой

Шатахууны хангамж, нийлүүлэлтийг хэвийн болгох Шуурхай штаб хуралдаж, цаг үеийн нөхцөл байдалтай хол

2026-10-19

Ирэх онд Эмээлтийн постыг Аргалант руу шилжүүлнэ

Багахангай-Хөшигийн хөндий–Эмээлт чиглэлийн 127 км төмөр зам барьсантай холбогдуулан хуучин Эмээ

2026-10-19

ЕТГ: Ерөнхийлөгч Н.Түвшинбаярыг уучлах гэж байна гэдэг ташаа мэдээлэл

Өнгөрсөн амралтын өдрүүдэд Олимпын аварга, Хөдөлмөрийн баатар Найдангийн Түвшинбаяр, Ерөнхийлөгч У.Х

2026-08-10