А.Амартүвшин: Зөвхөн гар утасны аппаар нүүрс худалдан авдаг болно, хагас коксын нэг шуудай нь 5000₮

2025-09-09 3288 3

НЗД-ын орлогч А.Амартүвшин, нийслэлийн Агаар, орчны бохирдолтой тэмцэх газрын дарга Д.Мөнхбаатар нар нийслэлийн хэмжээнд түүхий нүүрсийг бүрэн хориглож, мидлинг, хагас коксон түлш хэрэглэх болсонтой холбогдуулан мэдээлэл өглөө.

А.Амартүвшин “Хагас коксон нүүрсний хэрэглээг нэвтрүүлэхээс өмнө дээжийг гаднын лабораториудад өгч шинжлүүлсэн. Нийслэлийн хэмжээнд 172 мянган өрх нүүрс түлж байна. Түүхий нүүрсийг хотод нэвтрүүлэхгүй байхаар хяналт шалгалт тавин ажиллаж байна.

Энэ өвөл Улаанбаатар хотын хэмжээнд ямар нэг байдлаар түүхий нүүрс оруулж ирэхийн хориглоно. Шийдвэрийн хэрэгжилт дээр хяналт тавина. Өнгөрсөн өвөл бид нийт 87 мянган тонн түүхий нүүрс хэрэглэсэн байна. Энэ нь 300 мянган тонн хагас кокс нүүрс хэрэглэсэнтэй тэнцэхүйц агаарын бохирдол үүсгэсэн гэсэн үг. ААН-үүдэд мидлингийг санал болгож байгаа. Сургууль, цэцэрлэгийг газ, цахилгаан руу шилжүүлэхээр ажиллаж байна.

Есдүгээр сарын 15-аас сайн карт болон гар утасны апп ашиглан нүүрсээ худалдан авах боломжтой. 10 дугаар сарын 15-аас зөвхөн гар утасны апп ашиглан нүүрс худалдан авдаг болно. Мидлинг буюу шахмал түлш нэг шуудай нь 25 кг, үнэ нь 3750 төгрөг. Харин шинэ хагас кокс 10 дугаар сарын 1-ээс худалдаанд гарах ба 25 кг-тай нэг шуудай нь 5000 төгрөг байна гэв.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ

ЕТГ: Ерөнхийлөгч Н.Түвшинбаярыг уучлах гэж байна гэдэг ташаа мэдээлэл

Өнгөрсөн амралтын өдрүүдэд Олимпын аварга, Хөдөлмөрийн баатар Найдангийн Түвшинбаяр, Ерөнхийлөгч У.Х

2026-08-10

“Дэлхийн адууны өдөр”-ийн уралдаанд уясан хүлэг нь түрүүлж, айрагдсан уяачдыг шагналаа

“Дэлхийн адууны өдөр”-ийг тохиолдуулан зохион байгуулсан Ерөнхийлөгчийн нэрэмжит цомын төлөөх олон у

2026-08-10

Боловсролын сайд Л.Энх-Амгалан “Pearson” компанийн удирдлагатай уулзлаа

Боловсролын сайд Л.Энх-Амгалан "Pearson" компанийн Мэргэжлийн боловсрол, ур чадварын асуудал хариуцс

2026-08-07