Аваргын цомыг өргөсөн “The MongolZ” баг чансаагаараа гуравт бичигдэж эхэллээ

2025-08-25 4388 22

“The MongolZ” баг  Саудын Арабын Эр-Рияд хотноо болсон цахим спортын “CS2” тоглоомын “Дэлхийн цом”/Esports World Cup-2025/-ын аварга шалгаруулах тэмцээний аварга боллоо. Ингэснээр Монголын баг тамирчид 500 мянган ам.долларын шагналын эзэн болж байгаа юм.

“Esports World Cup-2025” тэмцээний дэд байранд орсон “Aurora Gaming” 230  мянган ам.доллар, гуравдугаар байр эзэлсэн Саудын Арабын “Team Falcons” баг 130 мянган ам.долларын мөнгөн шагнал хүртлээ. Харин дөрөвдүгээр байр эзэлсэн “Team Vitality” 70 мянган ам.долларын шагналыг авчээ.

“Esports World Cup-2025” тэмцээнд шилдэг 16 баг оролцсоноос Монголын “The MongolZ” баг аваргын цомыг өргөснөөр “Spirit”, “Vitality” багуудын араас чансаа нь гуравт бичигдэж эхэллээ.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ

Н.Учралын Засгийн газар анхны хуралдаанаа хийж байна

Шинээр байгуулагдсан Н.Учралын Засгийн газар өнгөрсөн бямба гарагаас бүрэн эрхээ хэрэгжүүлж эхлээд

2026-04-06

УИХ-ын даргад нэр дэвшигч С.Бямбацогт  3.2 тэрбум төгрөгийн хадгаламжтай

Таван удаа дараалан буюу 20 орчим жил УИХ-ын гишүүнээр ажиллаж буй ЗГХЭГ-ын даргын үүрэг гүйцэтгэгч

2026-04-03

МАН-ын бүлэг чуулганы хуралдаанаас завсарлага авлаа

МАН-ын бүлэг чуулганы хуралдаанаас завсарлага авлаа. УИХ дахь МАН-ын бүлгийн дэд дарга А.Ариунза

2026-04-02