Б.Чойжилсүрэн: Нойр муутай явж байгаад Эрчим хүчний сайдын багцыг “Миний багц” гэж хэлсэндээ хүлцэл өчье

2025-08-07 4715 10

Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэн цаг үеийн асуудлаар мэдээлэл өглөө. Түүнийг Увс аймгийн 100 жилийн ойн баяр наадмыг улсын төсвийн хоёр тэрбум төгрөгөөр санхүүжүүлсэн гэх асуудал гараад буй. Тэрбээр уг асуудалд дараах тайлбарыг өгөв.

-Би тойргоос сонгогдсон гишүүний хувьд ард түмэндээ үйлчлэх үүрэгтэй. Ойг далимдуулж нутгаа сурталчлах, аялал жуулчлалын дэд бүтцийг шийдэх зорилго тавьсан. Ой тэмдэглэх ажил дээр Увс аймгийн иргэд, бизнес эрхлэгчид 11 орчим тэрбум төгрөгийн санхүүжилт гаргасан. 3000 орчим хүн зөвхөн хандивт оролцсон байна лээ. Энэ бол цэвэр хувийн хэвшлээс боссон мөнгө, урсгал зардалд явсан. Ойг зохион байгуулахын тулд ямар ч байгууллага байсан бүтээн байгуулалт хийдэг. Энэ хүрээнд 22 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтын ажлуудыг өнгөрсөн жилүүдээс хойш хийж явуулсан.

.

Сайдын багцаас Увс аймагт дараах төсвийн зарцуулалт л гарсан.

  • Улаангом хотын 2, 4, 11-р багийг дамнасан 2 км автозамыг 3.6 тэрбумаар 2024 оны төсөвт суулгасан. Сая 90 хувьтай ашиглалтад оруулсан.
  • 2, 4, 11-р багийн цахилгаан хангамж муудсан байсан. Хүчдэл муу учраас цай буцалдаггүй гэж олон жил шүүмжилж ирсэн. . 2 тэрбум гэж суулгасан ч тендер зарласнаар 1.8 тэрбумаар хийгдсэн ажил юм билээ.

. Эрчим хүчний ачааллыг тооцонгоо, давхар ойгоос өмнө ашиглалтад оруулчихъя гэж төлөвлөж хийсэн ажил.

Иргэдээс авсан хандивын мөнгөөр уралдаан тэмцээн, ойн арга хэмжээ зохион байгуулсан талаар аймгаас тайлагнана. Анхнаасаа ил тод байхгүй бол хэл ам гарна гэж сайтар ярилцсан. Ардчилсан намынхан сөрөг хүчний хувьд үүн дээр аудит хийх нь зөв, олон нийтэд танилцуулна гэсэн. Энэ ажлууд хийгдэх байх.

. 1 тэрбум 65 сая төгрөгийн өртгийг Засгийн газрын нөөц сангаас гаргаж, Улаангом хотын Ю.Цэдэнбал даргын төв талбайг засах ажил хийгдэж байгаа.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ

УИХ-ын ээлжит бус чуулган энэ сарын 07-ны өдөр чуулна

УИХ-ын даргын дэргэдэх зөвлөл өнөөдөр хуралдаж, "Ээлжит бус чуулган хуралдуулах шаардлагатай эсэ

2026-09-02

Дэлхийн нүүдэлчдийн VI наадмын Монголын багийн эхний алтан медалийг Улсын заан Д.Анар хүртлээ

Киргизстан улсын Чолпон-Ата хотын “Газпром” ордонд болж буй Дэлхийн нүүдэлчдийн VI наадмын Монгол үн

2026-09-02

Н.Учрал: Газрын тос боловсруулах үйлдвэр гацаанаас гарсан, одоо энэ эрчээ алдаж болохгүй

Ерөнхий сайд Н.Учрал Дорноговьд баригдаж буй газрын тос боловсруулах үйлдвэрт ажиллажээ. Тэрбээр "На

2026-08-10