Монголын 3х3 сагсан бөмбөгийн баг шилдэг наймд үлдлээ

2025-07-19 7740 2400

Герман улсад болж буй дэлхийн оюутны “Универсиад” наадмын 3х3 сагсан бөмбөгийн тэмцээний хасагдах шатанд өрсөлдөх багууд тодорч эхэллээ.

Монголын 3х3 оюутны эрэгтэй баг “D” хэсэгт Герман, Энэтхэгийн багуудыг дараалан хожиж шилдэг наймд үлдлээ. Манай сагсчид Энэтхэгийг 21-19, Германы багийг 21-13 онооны харьцаагаар хожиж “Универсиад” наадамд хоёр ялалт авлаа. Германтай хийсэн тоглолтод М.Баасандорж найман оноо авч багийн тоглогчдоо тэргүүлжээ.

Одоогоор эрэгтэй багуудаас АНУ, Франц, Латви, Монголын багууд шалгарсан ба үлдсэн дөрвөн баг өнөөдөр тодорно.

Харин Монголын эмэгтэй баг хэсэгтээ Хятадын багт хожигджээ. Энэ хэсгээс Хятадын баг хоёр хожилтойгоор шилдэг наймд үлдсэн байна.

Герман улсад болж буй дэлхийн оюутны “Универсиад” наадмын мэдээллийг https://rhineruhr2025.com -с авах боломжтой юм.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ

Дэлхийн нүүдэлчдийн VI наадмын Монголын багийн эхний алтан медалийг Улсын заан Д.Анар хүртлээ

Киргизстан улсын Чолпон-Ата хотын “Газпром” ордонд болж буй Дэлхийн нүүдэлчдийн VI наадмын Монгол үн

2026-09-02

Д.Нацагдоржийн ховор гар бичмэл, эд өлгийн зүйлс бүхий тусгай үзэсгэлэнг нээлээ

Их зохиолч, соён гэгээрүүлэгч Д.Нацагдоржийн амьдралын замнал, хэрэглэж байсан эд зүйлсийг цогцоор х

2026-08-07

Улсын заан Д.Алтанцоож энэ сарын 17-ны өдөр “Заан Жимни” автомашинаа гардан авна

“Бридж корпораци”-ийн зүгээс уламжлал болгон олгодог “Suzuki Jimny” автомашины эзнээр Үндэсний их

2026-08-03