Тэтгэврийн зээлд хязгаарлалт тавихгүй байхаар тохиролцжээ

2025-07-03 6234 114

Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар болон Монголбанкны Ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн нар ахмадын тэтгэврийн зээлд ямар нэгэн хязгаарлалт тавихгүй байх чиглэлд санал нэгдлээ.

Сүүлийн үед ахмад настнууд тэтгэврийн зээлийг 50/50 буюу өр орлогын харьцаагаар хязгаарласан зохицуулалтыг эсэргүүцэж, хэрэглээний зээлийн нийтлэг хязгаарлалтаас гаргах хүсэлтэй байгаагаа илэрхийлсэн юм. Тэдний энэ шаардлагыг харгалзан үзэж, шийдвэрлэх боломжтой гэж талууд үзсэн байна.

Монголбанкны Мөнгөний бодлогын зөвлөл ирэх даваа гарагт тэтгэвэр барьцаалсан зээлийн асуудлыг дахин хэлэлцэхээр төлөвлөжээ. Мөн Ерөнхий сайд Г.Занданшатар тэтгэврийн зээлийн хүүг бууруулах чиглэлд Монголбанк Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамтай хамтран ажиллахыг хүссэн байна.

Эх сурвалж: Монголбанк

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ

Х.Нямбаатар: Хуцаж байгаа нохой болгон руу чулуу шидээд байх зав надад алга

Улаанбаатар хотын захирагч Х.Нямбаатар цаг үеийн асуудлаар сэтгүүлчдийн асуултад хариулт өглөө. -Та

2026-03-04

Маргаашаас эхлэн энэ сарыг дуустал цахилгааны хязгаарлалт хийнэ

Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ ТӨХК-аас өнөөдөр /2026.3.2/ цахилгаан шугам сүлжээнд хийх засв

2026-03-02

Улаанбаатар-Лүн чиглэлийн замыг зургаан эгнээ болгон шинэчлэх ажлыг энэ онд эхлүүлэхийг үүрэг болгов

Засгийн газрын өнөөдрийн ээлжит хуралдааны үеэр  Ерөнхий сайд Улаанбаатар-Лүн чиглэлийн авто замыг ө

2026-02-25