“The HU” хамтлагийн Увс аймагт тоглох тоглолтын VIP суудал 1 сая төгрөгийн үнэтэй

2025-07-02 16903 109

Монголын Хүннү рок урсгалыг дэлхийд таниулсан “The HU” хамтлаг анх удаа орон нутгийн үзэгчдэд зориулан бүрэн хэмжээний амьд тоглолт хийхээр болжээ.

Тодруулбал, тус хамтлагийнхан ирэх сарын 31-нд Увс аймгийн түүхт 100 жилийн ойд зориулан аймгийн төв цэнгэлдэх хүрээлэнд энэхүү тоглолтоо толилуулах юм байна.

Тасалбарыг EVENTX.MN-ээр борлуулж байгаа ба энгийн тасалбар ирэх сарын 5-ыг хүртэл 100, түүнээс хойш 200 мянган төгрөгийн үнэтэй болох аж. Харин FANZONE тасалбар 300 мянга, VIP суудал 1 сая төгрөгөөр худалдаалагдаж байна.

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ

Танилц: Нийслэлийн 387 жилийн ойд зориулсан арга хэмжээний хөтөлбөр

Монгол Улсын нийслэл Улаанбаатар хот үүсэн байгуулагдсаны 387 жилийн ой буюу “Нийслэлийн өдөр”-и

2026-10-22

Дэлхийн нүүдэлчдийн VI наадмын Монголын багийн эхний алтан медалийг Улсын заан Д.Анар хүртлээ

Киргизстан улсын Чолпон-Ата хотын “Газпром” ордонд болж буй Дэлхийн нүүдэлчдийн VI наадмын Монгол үн

2026-09-02

“Дэлхийн адууны өдөр”-ийн уралдаанд уясан хүлэг нь түрүүлж, айрагдсан уяачдыг шагналаа

“Дэлхийн адууны өдөр”-ийг тохиолдуулан зохион байгуулсан Ерөнхийлөгчийн нэрэмжит цомын төлөөх олон у

2026-08-10