Наадмын нээлтийн арга хэмжээг 21 аймгийн иргэд төв талбай дээрээ шууд үзнэ

2025-07-01 5263 44

Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хорооны ээлжит хуралдаан боллоо. Хуралдаанаар Тулгар төрийн 2234, Их Монгол Улсын 819, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 114, Ардын хувьсгалын 104 жилийн ойн Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах салбар хороодын бэлтгэл ажлын явцын талаарх мэдээллийг сонсож, холбогдох албаныханд үүрэг чиглэл өглөө.

Үндэсний их баяр наадмыг зохион байгуулахдаа сүүлийн үеийн техник, технологийн дэвшил дрон зэргийг ашиглана. Өөрөөр хэлбэл, олон үндэстэн, ястны түүх уламжлал, өв соёл, төрт ёсны үнэт зүйлээ олон талаас нь харуулахыг зорьж буй юм байна.

Үндэсний их баяр наадмын нээлт, хаалтын бэлтгэл ажил болоод Хүй долоон худагт морин уралдааны зам, бусад тохижилтын ажил хэвийн үргэлжилж байгаа гэдгийг холбогдох салбар хороодын дарга нар хэллээ.

Энэ жил Японы эзэн хаан манай улсад төрийн айлчлал хийхтэй холбогдуулан наадмын нээлт болон Төрийн хүндэтгэлийн тоглолтын утга агуулгад онцгой ач холбогдол өгч, зохион байгуулалт, аюулгүй байдалд өндөржүүлсэн бэлэн байдлыг хангаж ажиллахыг үүрэг болголоо.

НҮБ-ын Ерөнхий ассамблейн 79 дүгээр чуулганаар Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилгаар жил бүрийн 7 дугаар сарын 11-ний өдрийг “Дэлхийн адууны өдөр” болгон тэмдэглэх шийдвэрийг баталсан. Энэ нь монголчуудын морьтон соёл, нүүдэлчний бахархлыг дэлхий дахинд таниулах чухал алхам юм. Иймд баяр наадмын хөтөлбөрт морьтой үзүүлбэр, адууны хийморь сүлдийг илэрхийлсэн агуулгыг түлхүү тусгахыг холбогдох салбар хорооны удирдлагуудад анхааруулж захилаа.

Мөн Үндэсний их баяр наадмын нээлтийн арга хэмжээг 21 аймгийн иргэд төв талбай дээрээсээ үзэх боломжоор хангах, баярын уур амьсгалыг орон даяар нэгэн зэрэг түгээх бэлтгэлийг хангаж ажиллахыг холбогдох салбар хорооны дарга нарт үүрэг болголоо.

Баяр наадмын нээлтийн тасалбарыг гадаад дотоодын жуулчдад хүртээмжтэй зохион байгуулах зорилгоор наадмын нээлт, хаалтын арга хэмжээний тасалбарыг www.enaadam.mn, нээлтийн арга хэмжээг орой дахин үзүүлэх тасалбарыг www.ticket.mn цахим хаягаар дамжуулан захиалан авах боломж бүрдүүлэн ажиллаж байгааг танилцууллаа.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ

З.Мэндсайхан: Иргэдийн сарын 792 мянган төгрөг хүртэлх орлогод ногдуулах албан татварыг 100 хувь буцаан олгоно

Засгийн газрын ээлжит хуралдаанаар Иргэн, аж ахуйн нэгжийн татварын ачааллыг бууруулах татварын

2026-04-29

Х.Нямбаатар: Н.Учралыг Нийслэлийн МАН-ын хорооны тэргүүлэгчээс чөлөөлж, М.Говьсайханыг сонгосон

Өнөөдөр хуралдсан Нийслэлийн МАН-ын хорооны хурлаас гаргасан шийдвэрийн талаар тус хорооны дарга Х

2026-04-23

Ц.Гансүлд: Л.Оюун-Эрдэнэд холбогдуулж нийт 4 хэрэгт хэрэг бүртгэл нээж, мөрдөн шалгах ажиллагаа явуулж байгаа

Нийслэлийн прокурорын газрын Нэгдүгээр хэлтсийн дарга, ахлах прокурор Ц.Гансүлд өнөөдөр цаг үеийн ас

2026-04-21