Энэтхэгийн осолдсон онгоцны бүхээгийн дуу хураагуурыг олжээ

2025-06-18 4469 0

Энэтхэг улсын Ахмедабад хотод Их Британийн нийслэл Лондон хотыг чиглэн ниссэн зорчигч тээврийн Боинг 787-8 Дриймлайнер онгоц осолдсон харамсалтай үйл явдал өнгөрөгч 7 хоногт болсон билээ. Нислэгийн зурвасаас хөөрөөд 30 секундын дараа өндрөө авч чадалгүй суурьшлын бүсэд унасан уг ослын улмаас 242 хүнээс цор ганц нь амьд үлдэж, бусад нь нас барсан.

Онгоц унасан газар нь анагаахын сургуулийн оюутнуудын дотуур байр байсан ба оюутнууд дотуур байрандаа үдийн хоолоо идэж байжээ. Ойролцоогоор 50 орчим оюутан байснаас 38 нь амь үрэгдсэнээр тус ослын улмаас амиа алдсан хохирогчдын тоо 279 болоод байгаа юм.

Ослын шалтгааныг тогтоохоор мөрдөгчдийн баг ажиллаж байгаа ба ослын шалтгааныг тогтооход хамгийн чухал гэж үздэг онгоцны нисгэгчдийн бүхээгийн дуу хураагуурыг ослын газраас олсон байна. Ослын шалтгааныг тогтоохоор ажиллаж байгаа мөрдөгчдийн баг гурван сарын дотор урьдчилсан дүгнэлтээ танилцуулах ёстой.

Air India компанийн сүйрсэн онгоцонд Энэтхэгийн 169, Британийн 53, Португалын долоо, Канадын нэг зорчигч байжээ.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ

СХД-ийн 3 дугаар хороо спорт цогцолбортой боллоо

Сонгинохайрхан дүүргийн 3 дугаар хороонд спорт цогцолборын бүтээн байгуулалтын ажил дуусаж, улсын ко

2025-09-11

А.Амартүвшин: Зөвхөн гар утасны аппаар нүүрс худалдан авдаг болно, хагас коксын нэг шуудай нь 5000₮

НЗД-ын орлогч А.Амартүвшин, нийслэлийн Агаар, орчны бохирдолтой тэмцэх газрын дарга Д.Мөнхбаатар н

2025-09-09

Г.Занданшатар: 2027 оноос  НӨАТ-ын буцаан олголтыг 100 хувь буюу 10 хувийг буцаан олгоно

Ерөнхий сайд Г.Занданшатар Монгол Улсын 2026 оны төсвийн төслийг УИХ-д өргөн мэдүүлсэнтэй холбогдуул

2025-09-02