
МАН-ын Удирдах зөвлөл өнөөдөр хуралдаж, Ерөнхий сайд Г.Занданшатарын танхимаа бүрдүүлэх хүрээнд барьж буй саналыг хэлэлцэн дэмжсэн байна.
Ерөнхий сайд Г.Занданшатар УИХ-д суудалтай намуудаас Ардчилсан намаас бусадтай нь хамтран Засгийн газраа байгуулах, Л.Оюун-Эрдэнийн танхимд ажиллаж байсан зарим сайд нарыг шинэ танхимын сайдаар томилуулах, Засгийн газрын бүтэц бүрэлдэхүүний тухай хуульд өөрчлөлт оруулахгүй хэвээр нь УИХ-д өргөн барих, Үндэсний хороодыг удирдаж байгаа сайд нарыг хасах зэрэг мэдээллийг Удирдах зөвлөлдөө өгч, дэмжлэг хүлээсэн байна.
МАН-ын Удирдах зөвлөлийн хурлаас гаргасан шийдвэрийн талаар ерөнхий нарийн бичгийн дарга Я.Содбаатар мэдээлэл өгсөн юм. Тэрбээр “Ерөнхий сайд Г.Занданшатар Засгийн газрынхаа бүрэлдэхүүнд орж байгаа сайд нарынхаа талаар мэдээлэл өглөө. Удирдах зөвлөл хэлэлцээд Ерөнхий сайдын Үндсэн хуульд заасан бүрэн эрхийг нь хүндэтгэж шийдвэрийг нь дэмжлээ.
Гадаад, дотоодын нөхцөл байдлыг харгалзан хамтарсан Засгийн газар байгуулах шийдвэрээ танилцуулсан. Удирдах зөвлөлөөс өмнө нь Засгийн газарт хамтран ажиллаж байхдаа гэрээгээ зөрчсөн намаас бусад нам, эвсэлтэй хамтран ажиллах чиглэл өглөө.
Засгийн газрын бүтэц, бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулахгүйгээр аваад явна. Гэхдээ удахгүй оруулж ирэх төсвийн тодотголтой холбоотойгоор бүтцийн өөрчлөлт хийнэ. Ингэхдээ Үндэсний хороод толгойлж байсан сайд нарыг томилохгүй байхаар шийдвэрлэсэн.
Мөн УИХ-аас баталсан 2024-2028 оны Засгийн газрын үйл ажиллагааны мөрийн хөтөлбөрт өөрчлөлт оруулахгүй. Тиймээс асуудлаа мэдэж байгаа сайд нарыг дараагийн Засгийн газарт үлдээнэ гэдгээ Ерөнхий сайд хэлсэн. Сайд нарын 40 хувийг шинэчилж орж ирнэ.
Ерөнхий сайд санал тавьсан нам, эвсэлтэйгээ хэлэлцээд асуудлаа эцэслэх ёстой. Засгийн газар ойрын хугацаанд байгуулагдана” гэв.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
1 сэтгэгдэлтэй
Silivri su kaçak tespiti Su faturasındaki ani artış için çağırdık. Özel cihazlarla borudaki küçük deliği bile tespit ettiler. Selim C. https://carolinahurricanesclub.com/read-blog/5577