Хакүхо М.Даваажаргал сумогийн холбооноос гарч буйгаа зарлалаа

2025-06-10 4239 0

Японы мэргэжлийн сумо бөхийн 69 дэх их аварга Хакүхо М.Даваажаргал тус холбооноос гарч байгаагаа албан ёсоор зарлалаа. Өчигдөр болсон хурлын үеэр тэрбээр энэ тухайгаа мэдэгдээд “Сүмо бөхийг олимпын наадмын хөтөлбөрт ороосой гэж мөрөөдөж явдаг. Сумог хөгжүүлэхэд өөрийгөө дайчлан ажиллах болно” гэдгээ илэрхийлсэн байна.

Мөн Хакүхо М.Даваажаргал “Сүүлийн 25 жилийн хугацаанд би сумод дурлаж, сумо ч намайг хайрлалаа. Ахмад тамирчны хувиар “Исэгахама” дэвжээтэй холбоотой асуудал үүсгэсэндээ уучлалт хүсье. Өнөөгийн нөхцөл байдлыг бодож үзээд холбооноос гарч, сүмог гаднаас нь хөгжүүлэхэд чадах бүхнээ хийх ёстой гэж шийдлээ.

Сүмочийн хувиар би энэ спортыг дэлхий дахинд хөгжүүлэх болно. Шавь нараа бодсонгүй, хариуцлагагүй шийдвэр гаргалаа гэж хүмүүсийн ярьж буйг сонссон. Гэхдээ шавь нараа гэсэн сэтгэл минь огт өөрчлөгдөөгүй шүү. Сүмогоор дамжуулан дэлхийн дахинд итгэл найдвар, аз жаргалыг түгээхийг зорино. Би аугаа түүхтэй Монголд төрсөн. Гайхамшигтай Японд оронд том амжилт гаргалаа. Гэр бүл болон эх орныхон маань миний шийдвэрийг санал нэгтэйгээр дэмжсэн” гэсэн байна.

Сонирхуулахад, жил бүр Токио хотноо болдог Их аварга Хакүхо М.Даваажаргалын нэрэмжит “Хакүхо цом” тэмцээнийг цаашид өргөжүүлж “Их дуулга” нэртэйгээр зохион байгуулах гэнэ.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ

З.Мэндсайхан: Оюутолгойн ногдол ашгийг бэлнээр тараах нь буруу гэж үзэж байгаа, Сангийн сайдын хувьд

Сангийн сайд З.Мэндсайхан Оюутолгойн ногдол ашигтай холбоотой асуудлаар сэтгүүлчдэд мэдээлэл өглөө

2026-11-04

Хууль зөрчсөн, хүнд суртал үүсгэсэн 113 албан тушаалтанд хариуцлага тооцно

Засгийн газрын ээлжит хуралдаан 2026 оны арваннэгдүгээр сарын 4-нд боллоо. Аудитын байгууллагаас

2026-11-04

Б.Пүрэвдагва: Би Нийслэлийн МАН-ын даргад нэр дэвшинэ

Эрх баригч МАН-ын Нийслэлийн намын хороо ирэх арваннэгдүгээр сарын 7-нд Бага хурлаа хийж, шинэ дарга

2026-10-23