Нийслэлийг 14 хотод хуваах хуулийн хэрэгжилтийг нэг жилээр хойшлууллаа

2025-05-26 2727 19

Өнгөрсөн онд УИХ-аар шинэчилсэн найруулгыг нь баталсан Хот, тосгоны эрх зүйн байдлын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай Засгийн газраас өргөн мэдүүлсэн хуулийн төслийг УИХ-аар хэлэлцэн баталлаа.

Ингэснээр ирэх зургаадугаар сарын 1-ээс өмнө Дархан, Эрдэнэт, Зуунмод, Хархорум, Багануур, Налайх гэсэн улсын зэрэглэлтэй зургаан хот, орон нутгийн зэрэглэлтэй 43 хот (үүнээс 14-ийг нь нийслэлд), дагуул дөрвөн хот (үүнээс гурвыг нь нийслэлд)-ыг шинэ зохион байгуулалтад оруулах ажил нэг жилээр хойшилж байгаа юм.

Тодруулбал, 2024 оны тавдугаар сард УИХ  “Хот, тосгоны эрх зүйн байдлын тухай” хуулийг шинэчлэн баталж, нийслэлийн дотоод бүтцийг шинэчлэх эрх зүйн орчныг бүрдүүлсэн. Энэ хүрээнд Улаанбаатар хотыг  Хан-Уул, Яармаг, Буянт-Ухаа, Сонгинохайрхан, Баянхошуу, Толгойт, Өнөр, Баянгол, Чингэлтэй, Сэлбэ, Сүхбаатар, Баянзүрх, Дарь-Эх, Амгалан гэх 14 бие даасан хот болгон хуваана.

Эдгээр хотууд тус бүртээ төрийн үйлчилгээний төвлөрлийг бий болгох, дэд бүтцийн хөрөнгө оруулалт татах, ажлын байр шинээр бий болгох, хот төлөвлөлтийн ухаалаг шийдлүүд нэвтрүүлэх зэрэг зорилт тавьснаар иргэдийн амьдрах орчин, хөдөлгөөний урсгал, төрийн үйлчилгээний хүртээмж илүү тэнцвэртэй болох боломжтой гэж үзэж байсан юм.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ

УИХ-ын ээлжит бус чуулган энэ сарын 07-ны өдөр чуулна

УИХ-ын даргын дэргэдэх зөвлөл өнөөдөр хуралдаж, "Ээлжит бус чуулган хуралдуулах шаардлагатай эсэ

2026-09-02

Дэлхийн нүүдэлчдийн VI наадмын Монголын багийн эхний алтан медалийг Улсын заан Д.Анар хүртлээ

Киргизстан улсын Чолпон-Ата хотын “Газпром” ордонд болж буй Дэлхийн нүүдэлчдийн VI наадмын Монгол үн

2026-09-02

Н.Учрал: Газрын тос боловсруулах үйлдвэр гацаанаас гарсан, одоо энэ эрчээ алдаж болохгүй

Ерөнхий сайд Н.Учрал Дорноговьд баригдаж буй газрын тос боловсруулах үйлдвэрт ажиллажээ. Тэрбээр "На

2026-08-10