“Глоб кредит”-ийн Ж.Мэндбаяр төрөөс 50 тэрбум төгрөг нэхэмжилнэ

2025-05-08 3205 8

“Глоб кредит” хадгаламж зээлийн хоршоог үүсгэн байгуулагч Ж.Мэндбаяр төрөөс 50 тэрбум төгрөг нэхэмжилнэ гэдгээ мэдэгдлээ.

Мэдээлэл хийх үеэрээ тэрбээр “19 жилийн өмнө Глобын хөрөнгийг үнэлүүлэхээр тухайн үеийн Нийслэлийн Засаг даргын Тамгын газраас үнэлгээний комиссыг байгуулсан. Энэ үнэлгээний комисс 1462 нэр төрлийн 30 мянган эд хөрөнгийг 4.3 тэрбум гэж тооцон үнэлсэн. Шүүх энэ үнэлгээг тооцож надад ял оноосон.  Нийт хохирлын хэмжээг 11.8 тэрбум гэж тооцоод, нийт хөрөнгө нь 4.3 тэрбум үлдсэн мөнгийг энэ нөхөр идсэн гэж надад 10 жилийн хорих ял оноосон.

Би 2015 онд шоронгоос гарч ирснийхээ дараа хөрөнгө үнэлсэн асуудлаар Захиргааны хэргийн шүүхэд хандсан. Шүүхээс хөрөнгийг дахин үнэлүүлэхэр шинжээч томилсон. Би хөрөнгүүдээс тавыг сонгоод үнэлүүлэхэд 9.2 тэрбум болсон. Улаанбаатар хотын захирагчийн байгуулсан үнэлгээний комиссын үнэлгээнээс даруй хоёр дахин өндөр үнээр үнэлэгдсэн. Дээрх эд хөрөнгө 2015 оны ханшаар 21 тэрбумын үнэлгээтэй болохыг тогтоож өгсөн. Эд хөрөнгийг нөхөж үнэлээгүй хөрөнгө ч бий. Эдгээрийг өнөөгийн ханшаар тооцвол 50, 60 тэрбумд хүрнэ.

Захиргааны хэргийн шүүх Нийслэлийн Засаг даргын Тамгын газраас томилсон үнэлгээний комиссын үнэлгээг хүчингүйд тооцсон. Одоо бид Иргэний шүүхэд хандаж гомдол гаргана. Хохирогчид болон миний бие төрөөс 50 тэрбумыг нэхэмжилнэ” гэв.

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ

Булган, Сэлэнгэ, Өмнөговь, Увс зэрэг 13 аймагт бороо орж байна

Өнөөдрийн 11:00 цагийн байдлаар Увс, Завхан, Баянхонгор, Хөвсгөл, Архангай, Сэлэнгэ, Дундговь

2025-08-20

Багш Ж.Ёндонсамбууд түрээслээд өмчлөх хэлбэрийн орон сууцны 150 сая төгрөгийн эрхийн батламжийг гардуулав

Энэ жил нийслэлийн ЕБ-ын сургуулийн сурагчид математик, физик, биологи, хими, мэдээлэлзүй, газарзүйн

2025-08-08

Хүй долоо худагт болж буй наадамд 256 хүчит бөх зодоглож байна

Монголын морин спорт уяачдын холбооны 30 жил, "Их хурд-10" шигшмэл хурдан морьдын уралдаан, Монгол

2025-08-08