Дархан аварга А.Сүхбатын хүү С.Төрхур алтан медаль хүртэж, улсын аварга боллоо

2025-05-01 3298 0

Жүдо бөхийн өсвөрийн улсын аварга шалгаруулах тэмцээн “Буянт-Ухаа” спортын ордонд болж өндөрлөлөө. Энэ удаагийн УАШТ-д 21 аймаг, есөн дүүргийн 87 багийн 2025 өсвөрийн тамирчид оролцож, хувийн болон багийн барилдаанаар шилдгүүдээ тодрууллаа.

Тус тэмцээнд дархан аварга А.Сүхбатын хүүхдүүд болох С.Төрхур, С.Цэцээхур нар амжилттай оролцсон байна.  

Дунд насны +73 кг-ын жинд С.Төрхур аваргын алтан медаль хүртэж, улсын аварга болжээ. Тэрбээр Хөвсгөлийн Г.Хаш-Эрдэнэ, Говь-Алтайн Э.Лхагвадэмбэрэл нарыг ялж, шөвгийн наймд үлдсэн. С.Төрхур хагас шигшээ болон финалын барилдаанд Г.Энх-Тамир /Качи/, О.Эрхэмбилэг /Женко/ нарыг ялж, улсын аварга боллоо.

Дунд насны -90 кг-ын жинд С.Цэцээхур хүрэл медаль хүртжээ. С.Төрхур, С.Цэцээхураас гадна охин дүү нь бага насны ангилалд барилдсан байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ

УИХ-ын ээлжит бус чуулган энэ сарын 07-ны өдөр чуулна

УИХ-ын даргын дэргэдэх зөвлөл өнөөдөр хуралдаж, "Ээлжит бус чуулган хуралдуулах шаардлагатай эсэ

2026-09-02

Дэлхийн нүүдэлчдийн VI наадмын Монголын багийн эхний алтан медалийг Улсын заан Д.Анар хүртлээ

Киргизстан улсын Чолпон-Ата хотын “Газпром” ордонд болж буй Дэлхийн нүүдэлчдийн VI наадмын Монгол үн

2026-09-02

Н.Учрал: Газрын тос боловсруулах үйлдвэр гацаанаас гарсан, одоо энэ эрчээ алдаж болохгүй

Ерөнхий сайд Н.Учрал Дорноговьд баригдаж буй газрын тос боловсруулах үйлдвэрт ажиллажээ. Тэрбээр "На

2026-08-10