Хөвсгөл аймгийн “Шинэ мөрөн” худалдааны төвд гарсан галыг бүрэн унтраажээ

2025-04-15 4890 58

Хөвсгөл аймгийн “Шинэ мөрөн” худалдааны төвд өчигдөр гал гарсан. Гал түймрийн тархалтыг 00:35 цагт зогсоож, 02:21 цагт бүрэн унтраажээ. Тус худалдааны төв нь 73х43 метрийн хэмжээтэй хоёр давхар сендвичэн барилга бөгөөд 260 түрээслэгч үйл ажиллагаа эрхэлдэг аж.

Үүссэн нөхцөл байдалтай холбогдуулан аймгийн Онцгой комисс хуралдаж, гал түймрийн шалтгаан нөхцөлийг тогтоох, хохирлын үнэлгээ хийх шуурхай ажлын хэсгийг байгуулан, хор уршгийг арилгах арга хэмжээний төлөвлөгөө гарган хэрэгжүүлэхээр шийдвэрлээд байна. Энэ үеэр Хөвсгөл аймгийн Засаг дарга Л.Төмөрбаатар галын аюулд өртсөн иргэн, аж ахуйн нэгж байгууллагуудад харамсаж байгаагаа илэрхийлээд түрээслэгч иргэдийн хохирлыг барагдуулахад онцгой анхаарч ажиллана гэдгийг хэллээ.

Тус хуралдаанаар гал гарсан  шалтгаан нөхцөлийг тогтоох, түрээслэгч иргэд болон компанид учирсан хохирлыг тогтоох чиг үүрэг бүхий ажлын хэсгийг Засаг даргын орлогч Ц.Гансүхээр ахлуулан байгуулсан байна.

Эх сурвалж: Онцгой байдлын ерөнхий газар, khuvsguliinungu.mn

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ

Иргэд ШТС-ын ойролцоох хяналтын камерын бичлэгийг шууд үзэж, дараалал байгаа эсэхийг шалгах боломжтой

Шатахууны хангамж, нийлүүлэлтийг хэвийн болгох Шуурхай штаб хуралдаж, цаг үеийн нөхцөл байдалтай хол

2026-10-19

Ирэх онд Эмээлтийн постыг Аргалант руу шилжүүлнэ

Багахангай-Хөшигийн хөндий–Эмээлт чиглэлийн 127 км төмөр зам барьсантай холбогдуулан хуучин Эмээ

2026-10-19

ЕТГ: Ерөнхийлөгч Н.Түвшинбаярыг уучлах гэж байна гэдэг ташаа мэдээлэл

Өнгөрсөн амралтын өдрүүдэд Олимпын аварга, Хөдөлмөрийн баатар Найдангийн Түвшинбаяр, Ерөнхийлөгч У.Х

2026-08-10