БНСУ: Гадаадын иргэдийг саатуулж, шаардлагатай тохиолдолд эх оронд нь буцаах ажиллагааг ирэх даваа гарагт эхлүүлнэ

2025-04-10 3625 4

БНСУ-ын Засгийн газар “Хууль бусаар оршин суугчдыг бууруулах таван жилийн (2023-2027) төлөвлөгөө боловсруулан ажиллаж байгаа аж. Энэ хүрээнд 2024 онд баривчилгааны сарыг зарлаж, хууль бусаар ажиллаж буй гадаад иргэдийг саатуулан нутаг буцааж байсан. Тэгвэл энэ жилийн баривчилгааг ирэх долоо хоногоос эхлүүлэх болсноо мэдэгдээд байна.

Тодруулбал, БНСУ-ын Хууль зүйн яамнаас хууль бусаар ажиллаж буй гадаадын иргэдийг саатуулж, шаардлагатай тохиолдолд эх оронд нь буцаах арга хэмжээ авна. Энэ удаагийн  таван байгууллагын хамтарсан баривчилгааг дөрөвдүгээр сарын 14-өөс зургадугаар сарын 29 хүртэл нийт 77 хоногийн турш хийнэ хэмээн мэдээлсэн байна. 

Хууль зүйн яам, Цагдаагийн ерөнхий газар, Хөдөлмөр эрхлэлт, хөдөлмөрийн яам, Газар, дэд бүтэц, тээврийн яам, Далайн эргийн хамгаалалтын алба хамтран ажиллах гэнэ.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ

Иргэд ШТС-ын ойролцоох хяналтын камерын бичлэгийг шууд үзэж, дараалал байгаа эсэхийг шалгах боломжтой

Шатахууны хангамж, нийлүүлэлтийг хэвийн болгох Шуурхай штаб хуралдаж, цаг үеийн нөхцөл байдалтай хол

2026-10-19

Ирэх онд Эмээлтийн постыг Аргалант руу шилжүүлнэ

Багахангай-Хөшигийн хөндий–Эмээлт чиглэлийн 127 км төмөр зам барьсантай холбогдуулан хуучин Эмээ

2026-10-19

ЕТГ: Ерөнхийлөгч Н.Түвшинбаярыг уучлах гэж байна гэдэг ташаа мэдээлэл

Өнгөрсөн амралтын өдрүүдэд Олимпын аварга, Хөдөлмөрийн баатар Найдангийн Түвшинбаяр, Ерөнхийлөгч У.Х

2026-08-10