Ц.Элбэгдорж: Х.Баттулга бол хамгийн хор уршиг бүхий албан тушаалтан юм

2020-04-02 1013 2

Засгийн газар, Улсын онцгой комиссын шийдвэрийн дагуу гадаад улсад байгаа хүндэтгэн үзэх шалтгаантай иргэдээ татан авах ажиллагаа үргэлжилсээр байна. Өнөөдөр Сөүл-Улаанбаатар чиглэлийн тусгай үүргийн онгоц ирэх бол маргааш Токио-Улаанбаатар чиглэлийн онгоц ирнэ.

Саргаашийн нислэгээр Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж эх орондоо ирэх гэнэ. Энэ тухайгаа тэрээр өөрийн твиттер хуудаснаа жиргэжээ.

Тэрээр “Нутгийн зүг хөлгийн жолоо залахад бэлэн боллоо. УБ-аас Токиод МИАТ-ийн онгоц буух сайхан мэдээ сонслоо. Эх нутагтаа очих сургаар над руу ирэх дайралт ширүүсэж байна. Ийм юм надад улам эрч хүч нэмж, намайг хурцалдаг юм. Цаг болж. Би доорх маягаар хариу барихаар шийдлээ. Болгооно уу” гээд,

Намайг очих мэдээг албаны шугамаар түрүүлж авсан нэгэн их цочин сандарчээ. Ирүүлэхгүй араас нь гүтгээд сууж байх төлөвлөгөө нь нурж. “Чамайг тэнд хорино” гэж хүртэл бичүүлж сэвж, айлгаж дарамтлах гэж үзжээ. Ингэвэл ирэхээ больчих байх гэж тооцсон бололтой. Би үүнийг хараад юу бодсоноо шууд хэлчихье.

Хэрэв Халтмаагийн Баттулга Ерөнхийлөгчийн дараагийн сонгуульд дахин нэр дэвшвэл би түүнийг сөрж өрсөлдөх болно гэдгээ үүгээр зарлаж байна. Учир нь Х.Баттулга Монголын ард түмний язгуур эрх ашиг, эрх чөлөө, хууль ёсонд хамгийн хор уршиг бүхий албан тушаалтан юм.

Түүний харь барьцаанаас Монгол төрийг аврах, чөлөөлөх нь Монголоо гэсэн хүн бүрийн нэн тэргүүний зорилт. Намайг Баттулга махны машинаараа хэчнээн далайлгаж, дарамтлах, яллах гэж оролдлоо ч Монгол Улсын хууль, эрх ашгийг зөрчсөн үйлдэл надаас нэг ширхэг ч олж чадахгүй. Надад тийм зүйл байхгүй. Төрийнхөө хуулийг хүндэтгэж, хар цагаанаа шударгаар ялгуулах нь миний хувьд нэр төр, бахархал байх болно.

Эх орон, Эрх чөлөө хоёроо бүтэн байгаа цагт, сонгууль талцал руу эргэж буцахгүй гэж би өөртөө хатуу шийдсэн байсан юм. Гэхдээ хоргоож боргоогоод хандсан зүгт алхуулахгүй бол тулгарах ямар ч бэрхшээл сорилтоос надад хойш суух шалтгаан байхгүй.

Монголын ард түмний язгуур эрх ашиг, ардчилсан эрх чөлөөт сонголтын хувь заяа, ард иргэдийн маань эрх эрх чөлөөт байдал миний эрхэм дээд дуудлага, зорилт байсаар байх болно” хэмээн жиргэсэн байна. 

Тэдний Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөх эсэх нь өөрсдөөс нь илүүтэй АН-аас шалтгаална. Х.Баттулгын хувьд Ерөнхийлөгчөөр сонгогдсоноосоо хойш намын гишүүнээсээ түдгэлзээд байгаа. Харин Ц.Элбэгдоржийн тухайд Ерөнхийлөгчийн албанаас буусан даруйдаа намын гишүүнчлэлээ сэргээсэн, жинхэнэ гишүүн билээ.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

  • Eрөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хэнийг ч хааж хавчиж болохгүй Чөлөөтэй дэвшүүлээд хэнийг нь сонгохоо ард түмэн шийдэг

  • 21 оны Eрөнхийлөгчийн сонгуульд Н Энхбаярыг нэр дэвших эрхий нь МАНАН хаах ёсгүй Яагаад ингэж МАНАН Энхбаяраас шээсээ гоожтол айгаад бна вэ Нэг л ноо бна даа

Холбоотой мэдээ

В.Путин: Хийн хоолойг Монголын нутгаар дамжуулан өнгөрүүлэх бус Монголын хэрэглэгчдийг хийгээр хангана

Монгол Улсад албан ёсны айлчлал хийж буй ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин, Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэ

2024-09-03

БНХАУ-ын дэд дарга Хань Жө Монголд айлчилна

Монгол Улс, БНХАУ-ын хооронд дипломат харилцаа тогтоосны 75 жилийн ойн хүрээнд Монгол Улсын Засгийн

2024-09-03

Наймдугаар сарын 30-ны өдрийг “Таеквондогийн өдөр” болгон зарлалаа

“Парис-2024” зуны 17 дугаар паралимпын наадам үргэлжилж байна. Өнөөдрийн байдлаар Монголын баг нэг а

2024-09-02