“Монгол нүүдэлчин өвлийн фестиваль-2025″ энэ сарын 16-22-ны өдрүүдэд болно

2025-02-11 4491 38

Монголын Соёлын биет бус өвийн долоон ай савын өвлийн улиралд хамаарах зан үйлийг сурталчлан таниулах, дэлхийд нэн ховордож буй Монголын бахархалт амьтан Мазаалайг хамгаалах зорилгоор “Монгол нүүдэлчин өвлийн фестиваль-2025″ арга хэмжээг өвлийн цас мөсний наадамтай хамтатган зохион байгуулахаар болжээ.

Фестивалийн үеэр “Мазаалай” Олон улсын цас мөсний наадмын шилдэг 28 оролцогчийн мөсөн сийлбэрийн үзэсгэлэнг олон нийтэд нээлттэй танилцуулах ба Монголчуудын үндэсний сар шинийн баярын уламжлал, онцлог, идээ ундаа, хувцас хэрэглэл, нүүдлийн ахуйтай холбоотой өдөр тутмын амьдралын ёс заншил, зан үйл, хэв маягийг толилуулах юм байна. Иргэдийн ая тухтай оролцох боломжийг хангах үүднээс өртөөчилсөн хэлбэрээр зохион байгуулах ба мөсөн сурын харваа, мөсөн шагайн харваа, морь болон нохой чарга зэрэг өвлийн спортын арга хэмжээнд биечлэн оролцох боломжийг бүрдүүлэх гэнэ. 

Тус арга хэмжээ 2025 оны хоёрдугаар сарын 16-22-ны өдрүүдэд Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд зохион байгуулагдах ба бэлтгэл ажил 50 хувийн гүйцэтгэлтэй байгаа аж.

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ

Эх орончдын өдрийн барилдаанд Б.Зоригтбаатар түрүүлэв

Монгол Улсад улс төрийн ууган хүчин Монгол Ардын Нам үүсэн байгуулагдсаны түүхт 105 жил, Үндэсний

2026-03-02

Засгийн газраас Р.Чойномын мэндэлсний 90 жилийн ойг тэмдэглэх шийдвэр гаргажээ

Монгол улсын Засгийн газрын хуралдаанаас Монгол Улсын төрийн шагналт, яруу найрагч Ренчиний Чойномын

2026-02-06

“Төмөр хүн” Тамаваши Ичиро Б.Мөнх-Оргил “Геннисийн дээд амжилт”-ын батламж гардлаа

Японы мэргэжлийн сүмо бөхийн хамгийн ахмад бөх болох Тамаваши Ичиро Б.Мөнх-Оргил энэ сарын барилда

2026-01-27