Өнөөдөр БНСУ-аас 251 иргэн ирнэ

2020-04-02 786 0

Засгийн газар, Улсын онцгой комиссын шийдвэрийн дагуу гадаад улсад байгаа хүндэтгэн үзэх шалтгаантай иргэдээ татан авах тусгай үүргийн онгоц өнөөдөр Токио, Сөүл хот руу нислэг үйлдэнэ. 

Токио-Улаанбаатар чиглэлийн нислэг 13.00 цагт хөөрч, орон нутгийн цагаар 19.00 цагт Токиод газардана. Тус нислэгээр 255 хүн ирэхээр суудлаа баталгаажуулсан бөгөөд маргааш 13.05 цагт Улаанбаатарт бууна.

Харин БНСУ-Улаанбаатар чиглэлийн нислэг өнөөдөр 08.40 цагт хөөрсөн ба 17.00 цагт Улаанбаатарт газардана. БНСУ-аас 251 иргэн ирэх юм. Тэдгээр иргэдийг ирсэн даруйд нь 21 хоногийн хугацаанд журмын дагуу тусгаарлана. Ачаа тээшинд нь ч зохих журмын дагуу ариутгал халдваргүйтгэл хийнэ.

Манай улс гадаад улсаас 1075 иргэнээ татаж аваад байгаа ба халдварын шинж тэмдэг илрээгүй 616 иргэн тусгаарлалтаас гарч гэрийн хяналтад ороод байна. 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ

Морьт харвааны морьдыг хулгайлсан хэргийг шүүхэд шилжүүлжээ

Хан-Уул дүүргийн Цагдаагийн газраас Монголын үндэсний морьт харвааны тамирчдын 18 агтыг хулгайлсан х

2026-04-14

Эмч, ажилчдын цалингийн нэмэгдлийг нэмэгдсэн суурь цалингаас нь тооцож олгоно

Ерөнхий сайд Н.Учрал Баянгол дүүргийн Эрүүл мэндийн төвд ажиллаж, салбарын ажилтан, албан хаагчид

2026-04-14

МҮБХ-ы АНУ дахь салбар холбоог улсын начин Л.Нямсүрэн тэргүүлнэ

Монголын Үндэсний Бөхийн холбооны салбар холбоо байгуулах анхдугаар хурал 2026 оны 4 дүгээр сарын

2026-04-10