Цасан шуурга шуурч, хүйтний эрч нэмж чангарах тул холын замд зорчихгүй байхыг анхааруулж байна

2025-02-05 3895 35

Хоёрдугаар сарын 5-нд нутгийн хойд хэсгээр, 6, 7-нд нутгийн зүүн хагаст цас орж, цасан шуурга шуурч, ихэнх нутгаар хүчтэй салхитай, хүйтний эрч нэмж чангарах тул орон нутаг руу зорчих, холын замд гарах, малд яваа иргэд анхаарал болгоомжтой байж, машин болон техник хэрэгслийнхээ бүрэн бүтэн байдлыг шалгаж, яаралтай үед холбогдох утасны дугааруудыг хадгалж авахыг онцгойлон анхааруулж байна.

Одоогоор цаг агаарын нөхцөл байдлаас шалтгаалан хаасан зам, даваа байхгүй ч шаардлагатай тохиолдолд авто замын хөдөлгөөн хязгаарлаж болзошгүй гэдгийг албаныхан мэдээлж байна.

2025 оны хоёрдугаар сарын 6-10-ныг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв танилцуулж байна

Хоёрдугаар сарын 6-нд баруун аймгуудын нутгийн зүүн хэсэг, төв, говь, зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 7-нд Хангайн уулархаг нутаг, Дорнод-Дарьгангын тал нутаг, Халх голын хөндийгөөр, 8-нд Дарьгангын тал нутаг, Халх голын хөндийгөөр, 9-нд баруун аймгуудын нутгийн хойд хэсэг, төвийн аймгуудын нутгийн баруун хойд хэсгээр цас орж, цасан шуурга шуурна.

Салхи ихэнх хугацаанд хойноос секундэд 6-11 метр, 6-нд говь, тал, хээрийн нутгаар түр зуур секундэд 18-20 метр, 7-нд тал, хээрийн нутгаар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. 6-нд нутгийн төв хэсгээр, 7-нд нутгийн зүүн хагаст хүйтний эрч чангарч Увс нуур болон Дархадын хотгор, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс, Эг, Үүр, Орхон, Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 39-44 хэм, өдөртөө 26-31 хэм, Алтай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хэрлэн, Онон, Улз голын хөндий, Дорнод-Дарьгангын тал нутгаар шөнөдөө 34-39 хэм, өдөртөө 23-28 хэм, говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр шөнөдөө 15-20 хэм, өдөртөө 5-10 хэм, Хангайн нурууны өвөр бэл, цас багатай газраар шөнөдөө 21-26 хэм, өдөртөө 11-16 хэм, бусад нутгаар шөнөдөө 27-32 хэм, өдөртөө 18-23 хэм хүйтэн байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ

Танилц: Өнөөдрөөс халуун ус тасрах байршлууд

Улаанбаатар хотод энэ зуны дулааны шугамын засварын ажлыг тавдугаар сарын 15-аас наймдугаар са

2026-06-02

“Хүүхдийн төлөө ЗА бол заавал хий” үндэсний хөдөлгөөн эхэллээ

Хүүхдийн төлөө үндэсний зөвлөл ням гарагт цахимаар хуралджээ. Энэ үеэр Хүүхдийн төлөө үндэсний зөв

2026-06-02

В.Зеленский Оросын холбоотнуудад ялалтын баярын жагсаалд оролцохгүй байхыг анхааруулжээ

Маргааш аугаа их ялалтын баярын өдөр. Москва хотын төв Улаан талбайд ялалтын баярын сүрт жагсаал бол

2026-05-08