Японы Цог жавхлант Эзэн хаан Нарухито Монголд айлчилна

2025-02-03 3473 34
Япон Улсын Цог жавхлант Эзэн хаан Нарухито, Эрхэм Дээд Хатан хаан Масако нар ирэх долдугаар сард Монгол Улсад албан ёсны айлчлал хийхээр төлөвлөж, бэлтгэл ажлаа хангаж эхэлсэн талаар Японы asahi.com сайтад мэдээлжээ.
Ойрын хугацаанд Япон Улсын Засгийн газраас уг айлчлалын талаар албан ёсны мэдэгдэл гаргах аж. Энэхүү айлчлал нь Эзэн хаан Нарухито хаан ширээнд заларснаас хойших гурав дахь гадаад албан ёсны айлчлал болох юм.
Эх сурвалжийн мэдээлснээр айлчлал ойролцоогоор нэг долоо хоног үргэлжлэх бөгөөд Монгол Улсын Ерөнхийлөгчтэй уулзах, Үндэсний их баяр наадамд оролцохоор төлөвлөөд байна.
Хатан хаан Масако энэ удаагийн айлчлалд хамт явах эсэх нь түүний эрүүл мэндийн байдлаас хамааран шийдвэрлэгдэх гэнэ. Хэрэв хамт айлчилбал, Монгол Улсад хийх түүний анхны албан ёсны айлчлал болох юм.
Энэхүү айлчлал нь хоёр улсын түүхэн болон дипломат харилцааг бэхжүүлэх, хамтын ажиллагааг өргөжүүлэхэд чухал ач холбогдолтой үйл явдал байх бөгөөд Япон Улсын Эзэн хаан, Хатан хаан нарын Монгол Улсад хийх анхны албан ёсны айлчлалын нэг болох юм.
Эх сурвалж: Asahi.com

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ

Энэ удаагийн хязгаарлалт ямар нэгэн бүсчлэлгүйгээр 07:00-21:00 цагийн хооронд үйлчлэх онцлогтой

Энэ сарын 15-аас есдүгээр сарын 12 хүртэл автомашины улсын дугаарын тэгш, сондгойгоор замын хөдөлгөө

2026-08-04

Г.Дамдинням: Улсын дугаарын тэгш, сондгойгоор хязгаарлан шатахуун олгоно

Аж Үйлдвэр, Эрдэс Баялгийн Яамнаас  шатахуунтай холбоотой асуудлаар хэвлэлийн хурал зохион байгуулла

2026-08-03

ОХУ шатахууны экспортын хоригоо 2027 оны нэгдүгээр сар хүртэл сунгажээ

ОХУ-ын Засгийн газар дотоодын шатахууны зах зээлийг тогтворжуулах зорилгоор бензин, дизель түлшний э

2026-07-31