Б.Лхагвасүрэн: Хувийн орон сууцанд ипотекийн зээл олгодог болно

2025-02-03 2963 1

Монгол банкнаас гадаад сектор, мөнгө санхүүгийн онцлох үзүүлэлт 2024 оны жилийн эцсээр ямар байдалтай байгаа талаар мэдээлэл хийх үеэрээ орон сууцны ипотекийн зээлийн хөтөлбөр цаашид хэрхэн үргэлжлэх талаар сэтгүүлчдийн асуултад хариууллаа.

Монгол банкны ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн “Шинэ зээлийг хуучин зээлийн эргэн төлөлтөөр санхүүжүүлээд явж байгаа. Өнөөдрийн байдлаар 70 гаруй мянган иргэн ипотекийн зээлтэй, тогтмол төлөлтөө хийгээд явж байна. Жил бүр 500 тэрбум төгрөгийн зээл эргэн төлөгдөж, тэндээсээ шинэ зээлийг олгож байна. Өнгөрсөн онд Үндэсний баялагийн сангийн хууль гарсан. Хуримтлалын сангаас жил бүр 500 орчим тэрбум төгрөгийг ипотекийн зээлд хуваарилахаар болсон. Үүнийг нэмээд ипотекийн зээл 1.2-1.3 их наядын санхүүжилтийн эх үүсвэртэй болж, 2024 онд 14 мянган орчим өрхөд шинээр зээл өгсөн.

2025 онд яг энэ эх үүсвэр хэвээрээ буюу энэ хэмжээгээр зээл олгоно. Харин зээл олгох хүрээнд өөрчлөлт орж байгаа. Хувийн орон сууцанд ипотекийн зээл олгох хуулийн зохицуулалт хэрэгжинэ. Дээшээ агаар, доошоо хөрс бохирдуулахгүй хувийн орон сууцнуудад хөнгөлөлттэй зээл олгоно. Хувийн орон сууц банкны шаардлага хангах тодорхой шалгуур байгаа. Тус шалгуурыг хангасан байх шаардлагатай.

Хоёрдугаарт, Улаанбаатар хотын А бүсэд хөнгөлөлттэй, давуу байдлаар олгож байгаа асуудал гарч байгаа учир зээлийн хүү харилцан адилгүй, өндөр хүүтэй зээл олгодог байхаар судалж байна. Арилжааны банк өөрийн эх үүсвэрээр зээл олгож байгаа. Үүний дундаж хүү 12 хувь. Тиймээс энэ хоёрын хооронд ялгавартай хүүгээр олгож эхлэх шийдэл ярьж байна” гэв.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ

Утааг дрон ашиглан хянах туршилтыг хийж байна

Монгол Улсын Засгийн газрын 2018 оны 62 дугаар тогтоолын хэрэгжилтийг хангах, агаарын бохирдлыг буур

2025-10-30

Агаарын чанарыг сайжруулах чиглэлээр БНСУ-ын талтай хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа

Нийслэлийн Агаар, орчны бохирдолтой тэмцэх газар Бүгд Найрамдах Солонгос Улсын Агаар цэвэршүүлэгчдий

2025-10-30

Зайсангийн гүүрийг 54 жилийн дараа бүрэн шинэчиллээ

Энэ онд Зайсангийн зүүн гүүрийг өргөтгөж шинэчлэх ажлыг үндэсний бүтээн байгуулагчид, монгол инженер

2025-10-28