Энэ сарын 24-өөс ихэнх нутгаар эрс хүйтэрч, цас орж, шуурна

2025-01-20 2424 0

Цаг уур орчны шинжилгээний газраас 10 хоногийн урьдчилсан мэдээг танилцууллаа. Ойрын өдрүүдэд цаг агаар тогтуун байсан бол 24-өөс ихэнх нутгаар эрс хүйтэрч, цас орж, цасан шуурга шуурах төлөвтэй байна.

Нэгдүгээр сарын 24-нд нутгийн баруун хагаст, 25-нд нутгийн зүүн хагаст цас орж, цасан шуурга шуурна. Улаанбаатарт 24-25-нд цас орж, цасаар шуурах бөгөөд бусад өдрүүдэд хотод цаг агаар тогтуун байна.

Нэгдүгээр сарын сүүлийн долоо хоногт нийт нутгаар хүйтрэх бөгөөд 22-нд Монгол-Алтайн уулархаг нутгаар, 23-нд баруун аймгуудын ихэнх нутгаар, 24-нд баруун болон говийн аймгуудын нутгийн зарим газар, төвийн аймгуудын ихэнх нутгаар, 25-нд төв болон зүүн аймгуудын ихэнх нутаг, говийн аймгуудын нутгийн зарим газар, 26-нд нутгийн зүүн өмнөд хэсгээр, 27-нд Халх голын сав газраар цас орж, цасан шуурга шуурахыг анхаарууллаа.

Дээрх хугацаанд салхи ихэнх нутгаар секундэд 5-10 метр, 22, 23-нд Алтайн уулархаг нутгаар, 24, 25-нд нутгийн зарим газраар секундэд 16-18 метр хүрч ширүүснэ. Тиймээс хол газар зорчих, малд явахдаа сэрэмжтэй байхыг ЦУОШГ-аас анхааруулж байна.

Мөн орон нутагт зорчихдоо зам товчлох нэрийдлээр гол, мөрөн дээгүүр зорчихгүй байхыг зөвлөлөө. Учир нь ихэнх гол мөрний мөсний зузаан тогтвортой нэмэгдэж байгаа ч өнгөрсөн оны мөн үеийнхээс 5-45 см бага зарим голуудад харз халиа тошин гүйж, мөс нимгэрсэн байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ

ЕТГ: Ерөнхийлөгч Н.Түвшинбаярыг уучлах гэж байна гэдэг ташаа мэдээлэл

Өнгөрсөн амралтын өдрүүдэд Олимпын аварга, Хөдөлмөрийн баатар Найдангийн Түвшинбаяр, Ерөнхийлөгч У.Х

2026-08-10

“Дэлхийн адууны өдөр”-ийн уралдаанд уясан хүлэг нь түрүүлж, айрагдсан уяачдыг шагналаа

“Дэлхийн адууны өдөр”-ийг тохиолдуулан зохион байгуулсан Ерөнхийлөгчийн нэрэмжит цомын төлөөх олон у

2026-08-10

Боловсролын сайд Л.Энх-Амгалан “Pearson” компанийн удирдлагатай уулзлаа

Боловсролын сайд Л.Энх-Амгалан "Pearson" компанийн Мэргэжлийн боловсрол, ур чадварын асуудал хариуцс

2026-08-07