ҮСХ-оос Монгол Улсын нийгэм, эдийн засгийн 2024 оны урьдчилсан гүйцэтгэлийг танилцууллаа.
Улсын хэмжээнд хэрэглээний бараа, үйлчилгээний үнэ өмнөх оны мөн үеэс 9 хувиар өссөн байна. Хэрэглээний бараа үйлчилгээний үнэ улсын хэмжээнд 9 хувь гарсны 2.5 нэгж буюу 28 хувиар хүнсний бүлэг нөлөөлсөн байна.
Экспорт 2024 онд 15.8 тэрбум ам.доллар болж, өмнөх оноос 596.5 сая ам.доллар буюу 3.9 хувиар өссөн байна. Импорт 2024 онд 11.6 тэрбум ам.доллар болж, өмнөх оноос 2.4 тэрбум ам.доллароор буюу 25.5 хувиар өссөн байна.
Төлбөрийн тэнцэл 37.6 сая ам.долларын ашигтай гарчээ. Ашиг өмнөх оныхоос 926 сая ам.доллароор буурсан байна. Үүнд урсгал данс алдагдалтай гарсан нь голлон нөлөөлжээ. Урсгал дансны тэнцэл 1.6 тэрбум ам.долларын алдагдалтай гарчээ. Төлбөрийн тэнцлийн санхүүгийн данс өнгөрсөн оны эхний 11 сард урьдчилсан гүйцэтгэлээр 2.0 тэрбум ам.долларын ашигтай гарсан байна.
Мөнгөний нийлүүлэлт 43.3 их наяд төгрөг болж, өмнөх оноос 5.7 их наяд төгрөг буюу 15.2 хувиар өссөн байна. Энэхүү өсөлтөд,
- Төгрөгийн хадгаламж 4.9 их наяд төгрөгөөр буюу 29 хувиар
- Төгрөгийн харилцах 1.8 их наяд төгрөг буюу 19.7 хувиар өссөн нь голлон нөлөөлжээ. Төгрөгийн хадгаламж 22.1 их наяд байгаагийн 86.1 хувийг иргэдийн хадгаламж эзэлж байна.
Нийт зээлийн өрийн үлдэгдэл 37 их наяд болж, өмнөх оноос 9.7 их наяд төгрөгөөр өсжээ. Харин чанаргүй зээл 1.9 их наяд төгрөг болж, өмнөх оноос 172.6 их наяд төгрөгөөр буурчээ.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 cэтгэгдэлтэй