Мэргэжлийн сүмо бөхийн 73 дахь аварга, Монголын тав дахь Ёкозүна цолтон Тэрүнофүжи Г.Ган-Эрдэнэ зодог тайлах болсноо зарлалаа.
Өдгөө 33 настай Тэрүнофүжи Гантулгын Ган-Эрдэнэ нурууны болон өвдөгний бэртэл зэрэг эрүүл мэндийн шалтгааны улмаас зодог тайлах болсноо мэдэгджээ. Тэрбээр 2015 оны Нацү башёд анхны түрүүгээ авч, 2015 оны Нагоя башёд шинээр Озеки цол хүртсэн бөгөөд 2021 оны Аки башё хүртэл амжилттай барилдаж Ёкозүна цол хүртсэн юм. Түүнчлэн Эзэн хааны цомыг 10 удаа хүртсэн түүнийг 2023 онд Монгол Улсын гавьяат тамирчин цолоор шагнасан билээ.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 cэтгэгдэлтэй