3 га газарт “Хавдрын сэргээн засах төв сувилал”-ыг байгуулна

2020-04-01 877 0

ХСҮТ-ийн зөвлөх, Монгол Улсын Гавьяат эмч Ж.Чинбүрэнгийн санаачилгаар хорт хавдартай өвчтөнүүд, эмчлүүлэгчдэд зориулсан тусгай сувилал байгуулах ажлыг эхлүүлэхэд бэлэн болжээ.

Төв аймгийн Алтанбулаг суманд Хатан Туулын эрэг дээр, Цагаанбургастай гэдэг газар “Хавдрын сэргээн засах төв сувилал” байгуулах 3 га газрын зөвшөөрлөө өчигдөр авсан байна. 

ХСҮТ-д хорт хавдрын үндсэн эмчилгээ, үйлчилгээ хийгддэг хэдий ч биеийн дархлаа суларсан, сульдсан өвчтөнүүдэд хими, туяа зэрэг хавдрын өвөрмөц эмчилгээнүүдийн дараах хордлого тайлах, хоол шим тэжээл болон сэтгэл засал, сэргээн засах тусламж үйлчилгээ, асаргаа сувилгаа нэн шаардлагатай байдаг. Олон улсын жишиг ч ийм.

Харин манай улсын хэмжээнд өнөөгийн байдлаар хавдрын өвчтөнүүдийг хүлээж авдаг сувилал байхгүй. Тиймээс энэхүү шинэ бүтээн байгуулалт нь хавдрын өвөрмөц эмчилгээнд нэн шаардлагатай дэд бүтцийг бий болгох, тусламж үйлчилгээний тасралтгүй цогц байдлыг хангах чухал ач холбогдолтой юм.

ХСҮТ-ийн Ерөнхий захирлын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч Н.Эрдэнэхүү хавдрын тусламж үйлчилгээнд нэвтрүүлэх шинэ ажлын эхлэлийг баталгаажуулсан байна.

Эх сурвалж ХСҮТ

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ

Анхан шатны ЭМБ-уудад олгох санхүүжилтийг иргэний нас, оршин суугаа байршлаас хамааран тооцно

Анхан шатны эрүүл мэндийн байгууллагуудыг санхүүжүүлэх төлбөрийн хэмжээ, арга, журам шинэчлэгдэж, Эр

2026-04-16

Улаанбурхан өвчний тохиолдол 14.5 мянга болж, 17 хүн нас баржээ

Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол улсын хэмжээнд 14.562 хүрээд байгаа бөгөөд нийслэлд 11759, о

2026-04-06

“Дэлхийн аутизмын өдөр”-ойлгож, хайрлаж, хүндэлцгээе!

“4 сарын 02” энэ өдөр бол “Дэлхийн аутизмын өдөр” юм. Дэлхий дахинд энэ өдрөөр аутизмтай хүмүүс бо

2026-04-02