СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Бага насны хүүхдүүдийн дунд менингококкт халдвар бүртгэгджээ

2024-12-24 4256 0

Бага насны хүүхдүүдийн дунд менингококкт халдвар бүртгэгдсэн талаар ХӨСҮТ-өөс мэдээллээ. Иймд эцэг эхчүүд халдвараас урьдчилан сэргийлж, анхаарал болгоомжтой байхыг анхаарууллаа.

Менингококкын халдварыг бид цахилгаан менингит гэж нэрлэж заншсан. Уг өвчний шинж тэмдэг гэнэт илэрч, хурдан хүндэрдэг учраас цахилгаан хэмээн тодотгожээ. Энэ өвчний үед хүүхэд гэнэт өндөр халуурч, их хэмжээгээр бөөлждөг. Мөн дагз нь хөших, гэрлээс айх, маш цочимтгой болох, хөхөөр хооллодог хүүхэд хөхөө хөхөж чадахаа болих шинж тэмдгүүд илэрдэг. Эдгээр шинж тэмдгүүдтэй зэрэгцэн 1-2 цагийн дотор үе мөчнөөс эхлэн тууралт гарч, маш хурдан хугацаанд цусархаг болдог маш аюултай өвчин юм. Шинж тэмдэг илэрсэн даруйд яаралтай эмнэлгийн тусламж авч чадвал энэ өвчин бүрэн эдгэдэг байна.

Хэрхэн халдварлах вэ?

Менингококкт халдвараар өвдсөн хүн, нян тээгчээс агаар дуслын замаар халдвар дамжих ба үүсгэгч нян нь хүний хамар, залгиурт байршиж өвчин үүсгэнэ. Нууц үеийн хугацаа нь 3-10 хоног, дунджаар 5-7 хоног байдаг. Тус халдвараар бүх насны хүн өвчлөх эрсдэлтэй бөгөөд тав хүртэлх насны хүүхэд илүү өртөмтгий байдаг.

Ямар шинж тэмдэг илэрвэл яаралтай эмчид хандах вэ?

  • Гэнэт 38-39 хэм ба түүнээс дээш өндөр халуурах
  • Биеэр цусархаг тууралт гарах
  • Толгой, үе мөчөөр хүчтэй өвдөх
  • Олон удаа бөөлжих
  • Хоолонд дургүй болох, ядарч сульдах
  • Татах
  • Биед нь хүрэх, чанга дуу чимээ, хурц гэрэл зэрэгт цочрох
  • Нэг хүртэлх насны хүүхдэд зулай төмбийж чинэрэх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ

Ховд аймагт бүртгэгдсэн тарваган тахлын сэжигтэй тохиолдол батлагджээ

Ховд аймгийн Жаргалант суманд 2026 оны долоодугаар сарын 20-нд бүртгэгдсэн тарваган тахлын сэж

2026-07-24

Хүний эрүүл мэндэд хамгийн их эрсдэл учруулдаг цаг агаарын аюулт үзэгдлүүдийн нэг нь ХЭТ ХАЛУУН

Өнөөдөр буюу долоодугаар сарын 23-наас эхлэн 27-ныг хүртэл ихэнх нутгаар хална. Сүүлийн жилүүдэд

2026-07-23

Ховд аймагт тарваган тахал өвчний сэжигтэй тохиолдол бүртгэгджээ

Ховд аймгийн Жаргалант суманд 2026 оны 07 сарын 20-ны өдөр тарваган тахлын сэжигтэй тохиолдол бү

2026-07-22