Яаралтай тусламжийн дуудлагыг сүлжээ үл харгалзан хийх боломжтой боллоо

2024-12-18 2153 0

Үүрэн холбооны сүлжээ үл харгалзан яаралтай тусламжийн дуудлага хийх боломж бүрдлээ.

Тухайлбал, Жимобайлын сүлжээгүй газар бусад операторуудын сүлжээг ашиглан 112 дугаарт залгах, яаралтай тусламж авах боломжтой. Техникийн энэ нөхцөлийг бий болгоход үүрэн телефоны оператор компаниуд нийгмийн хариуцлагын хүрээнд хамтран ажиллаж, ЦХИХХЯ-наас зохион байгуулжээ.

Ингэснээр ямар ч үед, хаанаас ч түргэн тусламж, гал команд, цагдаагийн дуудлагыг 112 дугаарт өгч, цаг алдалгүй тусламж авахаар болов. Иргэн таны утас сүлжээ барихгүй байсан ч тухайн газарт сүлжээ нь орж байгаа бусад операторуудын сүлжээг ашиглан тусламж дуудах боломжтой.

Та гал түймрийн 101, цагдаагийн 102, яаралтай түргэн тусламжийн 103, гамшиг ослын 105 руу залгах шаардлагагүй. Зөвхөн 112 дугаарт залгаж, асуудлуудаа шийдвэрлүүлэх боломжтой.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ

Нийслэлийн хэмжээнд өнгөрсөн долоо хоногт гал түймрийн 35 дуудлага бүртгэгджээ

Онцгой байдлын байгууллагаас Нийслэлийн хэмжээнд өнгөрсөн долоо хоногт аврах ажиллагааны 9, га

2026-07-27

НЗД-ын орлогч асан Т.Даваадалайгийн цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг нэг сараар сунгажээ

Шүүхээс НЗД-ын нэгдүгээр орлогчоор ажиллаж байсан Т.Даваадалайгийн цагдан хорих таслан сэргийлэх арг

2026-07-23

Дүүжин замын тээвэр энэ оны 12 дугаар сард ашиглалтад бүрэн орно

Яармагаас Өнөр хороолол чиглэлийн дүүжин тээврийн ажлын гүйцэтгэл 85 хувьд, G1 болон G2 зогсоолын ба

2026-07-23