Монголын хамгийн өндөр хүний гутлын ул 49 см байжээ

2024-12-15 2551 1

Монголын хамгийн өндөр хүн бол Их монгол хэмээн олноо алдаршсан Шаравжамц.

“Залуу жанжин” хэмээн алдаршсан Б.Лхагвасүрэн, Улсын баатар Д.Нянтайсүрэн хоёртой авхуулсан зураг дээр тэр 2 бүсэлхийд нь хүрэхгүй зогссон хүүхэд шиг гарсан байдаг. Тэрээр Архангай аймгийн Батцэнгэл сумын харъяат. Шаравжамц цэрэгт очихдоо 275см байжээ. Жанжин Лхагвасүрэнгийн дэргэд цэргийн алба хааж байгаад буцах замдаа 25 насандаа машины ослоор нас баржээ. Шаравжамцын араг яс нь Анагаах ухааны дээд сургуулийн анатомийн ангид байдаг.

Ардын хувьсгалын эхэн үед амьдарч байсан өндөр Гонгор бол монголын гайхамшиг болсон өндөр хүн байжээ. Түүний биеийн өндөр нь 264см байжээ. Далай чин вангийн хошуу буюу одоогийн Хөвсгөл аймгийн Жаргалан сумын харъяат. Пүрэвийн Гонгор 4 хүүхэдтэй байжээ. 1913 онд Ерөнхий сайд Сайн ноён хан Намнасүрэн нь Хаант Орос улсад айлчлахдаа Гонгорт Монгол эр хүний бүрэн гоёл чимэглэлтэй хэт хутга, хувцас хийлгүүлж, өөрийнхөө хиагаар дагуулж явсан нь гадаадын том гүрний дипломатуудыг өөртөө татах нарийн арга байжээ. Оросын хаан өндөр Гонгортой 2 удаа биечлэн уулзаж түүнд гутал хийлгүүлж бэлэглэжээ. Түүний өмсдөг гутлын ул нь 49см байжээ.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ

Дэлхийн нүүдэлчдийн VI наадмын Монголын багийн эхний алтан медалийг Улсын заан Д.Анар хүртлээ

Киргизстан улсын Чолпон-Ата хотын “Газпром” ордонд болж буй Дэлхийн нүүдэлчдийн VI наадмын Монгол үн

2026-09-02

Д.Нацагдоржийн ховор гар бичмэл, эд өлгийн зүйлс бүхий тусгай үзэсгэлэнг нээлээ

Их зохиолч, соён гэгээрүүлэгч Д.Нацагдоржийн амьдралын замнал, хэрэглэж байсан эд зүйлсийг цогцоор х

2026-08-07

Улсын заан Д.Алтанцоож энэ сарын 17-ны өдөр “Заан Жимни” автомашинаа гардан авна

“Бридж корпораци”-ийн зүгээс уламжлал болгон олгодог “Suzuki Jimny” автомашины эзнээр Үндэсний их

2026-08-03