Аялал жуулчлалын салбар дахь 50-60 мянган хүн ажлын байргүй болох эрсдэл нүүрлээд байна

2020-03-31 774 0

Монголын аялал, жуулчлалын холбооны хийсэн судалгаагаар энэ жил Монгол улсад аялахаар төлөвлөж, захиалга өгсөн жуулчдын 70 хувь нь захиалгаа цуцалжээ.

Хамгийн сүүлд тооцсоноор аялал, жуулчлалын салбар 2018 онд 577 мянга гаруй жуулчин хүлээн авч 569 сая ам.долларын ашигтай ажиллаж байж.

Энэхүү үзүүлэлт 2020 онд 24 хувиар өсөх хүлээлттэй байсныг Монголын аялал, жуулчлалын холбооны Гүйцэтгэх захирал Д.Отгонбаяр онцолсон ч нөхцөл байдал коронавируст халдвараас шалтгаалан ийн өөрчлөгджээ. Хэрэв байдал хүндэрсээр байвал дотоодод 50-60 мянган ажлын байр бий болгодог тус салбарт компаниуд ажилтнуудаа цомхотгохоос өөр аргагүйд хүрч мэдэхээр байгаа аж.

Монгол улсад аялахаар зорин ирдэг жуулчдыг хувьчлан ангилвал: 

31 хувь нь БНХАУ,

26 хувь нь ОХУ,

16 хувь нь БНСУ,

4 хувь нь Японы иргэд, үлдсэн нь Европ болон АНУ-аас ирдэг байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ

Морьт харвааны морьдыг хулгайлсан хэргийг шүүхэд шилжүүлжээ

Хан-Уул дүүргийн Цагдаагийн газраас Монголын үндэсний морьт харвааны тамирчдын 18 агтыг хулгайлсан х

2026-04-14

Эмч, ажилчдын цалингийн нэмэгдлийг нэмэгдсэн суурь цалингаас нь тооцож олгоно

Ерөнхий сайд Н.Учрал Баянгол дүүргийн Эрүүл мэндийн төвд ажиллаж, салбарын ажилтан, албан хаагчид

2026-04-14

МҮБХ-ы АНУ дахь салбар холбоог улсын начин Л.Нямсүрэн тэргүүлнэ

Монголын Үндэсний Бөхийн холбооны салбар холбоо байгуулах анхдугаар хурал 2026 оны 4 дүгээр сарын

2026-04-10