Имарт бизнес эрхлэгч эмэгтэйчүүдээ дэмжин ажиллана

2024-12-10 1673 2

Имарт (Скай Хайпермаркет ХХК) болон МҮХАҮТ, Голомт банк хамтран бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийг дэмжин ажиллах гурван талт санамж бичиг байгууллаа.

Санамж бичигт Скай Хайпермаркет ХХК-ийн ТУЗ-ийн гишүүн, БОНЗ-ын зөвлөлийн тэргүүн Б.Бадамханд, МҮХАҮТ-ын Гүйцэтгэх захирлын үүргийг түр орлон гүйцэтгэгч Ц.Магнайбаатар, Голомт банкны Байгууллага Хөгжлийн газрын захирал Ц.Байгалмаа нар гарын үсэг зурлаа.

Хамтын ажиллагааныхаа хүрээнд эмэгтэйчүүдийг дэмжих хамтарсан төсөл, хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэх юм.

Имарт нь “WOMEN OWNED” тэмдэгтийг эзэмшигч эмэгтэй бизнес эрхлэгчдийн бүтээгдэхүүн, үйлчилгээний ялгарлыг бий болгох, олон нийтэд таниулан сурталчлах замаар тэднийг бизнесээ өргөжүүлэх боломжийг илүү нэмэгдүүлж бодит дэмжлэг үзүүлэх юм.
Дашрамд дурдахад, “Скай Хайпермаркет” ХХК-ийн нийт ажилтнуудын 70% эмэгтэйчүүд, талбай түрээслэгчдийн 75%-ийг бизнес эрхлэгч эмэгтэйчүүд эзэлдэг. Тэдний ажлын байран дахь жендерийн эрх тэгш байдал, олон талт хүртээмжтэй байдлыг чухалчлан хангасаар ирсэн. Мөн түрээслэгчдийн бүтээгдэхүүн, үйлчилгээг сурталчлах, олон нийтэд таниулахад нь дэмжин ажиллаж тогтмол зөвлөгөө, сургалтыг зохион байгуулахаас гадна түрээсийн төлбөрийн хөнгөлөлт үзүүлдэг байна.

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ

Булган, Сэлэнгэ, Өмнөговь, Увс зэрэг 13 аймагт бороо орж байна

Өнөөдрийн 11:00 цагийн байдлаар Увс, Завхан, Баянхонгор, Хөвсгөл, Архангай, Сэлэнгэ, Дундговь

2025-08-20

Багш Ж.Ёндонсамбууд түрээслээд өмчлөх хэлбэрийн орон сууцны 150 сая төгрөгийн эрхийн батламжийг гардуулав

Энэ жил нийслэлийн ЕБ-ын сургуулийн сурагчид математик, физик, биологи, хими, мэдээлэлзүй, газарзүйн

2025-08-08

Хүй долоо худагт болж буй наадамд 256 хүчит бөх зодоглож байна

Монголын морин спорт уяачдын холбооны 30 жил, "Их хурд-10" шигшмэл хурдан морьдын уралдаан, Монгол

2025-08-08