ЭЕШ-д бэлтгэгсэд цахим зөвлөхтэй боллоо

2020-03-31 770 0

ЭЕШ-д бэлтгэгсэд цахим зөвлөхтэй боллоо. Боловсролын үнэлгээний төвөөс “Цахим зөвлөх” www.helper.eec.mn портал сайтыг ажиллуулж эхэлжээ. Дээрх сайтаас теле хичээл, зөвлөмж, жишиг даалгавар, ЭЕШ-ын журам болон ЭЕШ тай холбоотой бүхий л төрлийн зөвлөгөө мэдээллийг авах боломжтойгоос гадна сонирхсон асуултдаа хариулт авч болно.

Элсэлтийн ерөнхий шалгалтад зориулсан 1540 минутын 77 цагийн хичээлийг 3 дугаар сарын 9-өөс эхлэн бүх телевизүүд нэвтрүүлж байна. ЭЕШ-ын ямар даалгаврууд дээр шалгуулагчдын гүйцэтгэл ямар түвшинд байсан, бэлтгэгдсэн багш нар хэрхэн зөвлөгөө заавар өгөхийг энэхүү теле хичээлүүдээс Та бүхэн анхаарч, суралцаарай.

Тун удахгүй 12 дугаар ангийн хүүхэд бүрт ЭЕШ-ын дүрэм журам, жишиг даалгавар бүхий Гарын авлага хэвлэн хүргэнэ. Гарын авлагыг DVD дагалдах бөгөөд дээрх бүх Теле хичээлүүд, видео зөвлөмж, даалгаврын санг энэхүү DVD-нд багтаасан байх юм байна.

ЭЕШ-д зөвхөн 12 дугаар ангийн агуулга ирдэггүй. Иймд суралцагчид 10, 11 дүгээр ангийн Теле хичээлүүдийг үзэж өмнөх мэдлэгээ бататгах сэргээн санахыг зөвлөж байна. Хорио, хөдөлгөөний хязгаарлалтын энэ хугацаанд бүрэн дунд боловсролын 1653 цагийн агуулгыг 583 теле хичээл болгон хүргэж байна. Үүний зэрэгцээ 15 удаагийн интеграц хичээл, 9 удаагийн Монгол өв соёлын теле хичээлийг Та www.econtent.edu.mn сайтаас үнэгүй үзэх боломжтой гэж БСШУСЯ-аас мэдээлж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ

НӨАТ-ын буцаан олголтыг энэ долоо хоногт иргэдийн дансанд шилжүүлнэ

НӨАТ-ын буцаан олголтыг энэ долоо хоногт багтаан иргэдийн дансанд шилжүүлж эхлэх аж. Иргэд IV улирл

2026-01-27

Р.Энхтүвшин: Он дуустал энгийн АИ92, Евро5, АИ95, дизель түлшний үнэ нэмэгдэхгүй

Аж үйлдвэр, эрдэс баялгийн дэд сайд Р.Энхтүвшин “Он дуустал энгийн АИ92, Евро5, АИ95, дизель т

2025-12-24

Т.Даваадалай: Нийслэл дэх орон сууцны 12 хувь буюу 672 нь газар хөдлөлтөд тэсвэргүй байна

Нийслэлийн Засаг даргын нэгдүгээр орлогч Т.Даваадалай Сүхбаатар дүүргийн 10 дугаар хороо, "100 резид

2025-12-15