Танилц: МҮХАҮТ-ын шинэ ерөнхийлөгч Л.Төр-Од

2024-11-29 1699 1

МҮХАҮТ-ын ээлжит бус XXII их хурал болж, танхимын ерөнхийлөгчийг нөхөн сонгох санал хураалт явагдаж дууслаа. МҮХАҮТ-ын Гүйцэтгэх захирал Т.Дүүрэн, МҮХАҮТ-ийн УЗ-ийн дарга Л.Төр-Од, “Коёотэ” ХХК-ийн захирал Д.Бямбасайхан, “Урбанек” ХХК-ийн ерөнхий захирал Б.Лхагважав, “Таванбогд” группийн ерөнхийлөгч Ц.Баатарсайхан,  эдийн Засагч Б.Лакшми, Монголбрэнд холбооны тэргүүн Ш.Отгон-Өлзий, “Эрх чөлөөг хэрэгжүүлэгч” намын дарга Ш.Төмөрсүх, “Комаг” ХХК-ийн ерөнхий захирал Ц.Майдар нарын есөн хүн ерөнхийлөгчид өрсөлдөв.

Санал хураалтаар Л.Төр-Од, Ц.Баатарсайхан нар хамгийн олон санал авсан ч 50 хувийн босго даваагүй тул дахин санал хураалт явуулжээ. Дахин санал хураалтаар 54 хувийн санал авсан Л.Төр-Од МҮХАҮТ-ын ерөнхийлөгчөөр сонгогдлоо.

Л.Төр-Од нь эдийн засагч, эрх зүйч мэргэжилтэй. Транспрэнси интернэшнл – Монгол ТББ-ын үүсгэн байгуулагч, тэргүүнээр ажиллаж байсан. 2024 оноос Монгол Улсын Ерөнхий сайдын зөвлөхөөр томилогдсон. Мөн хувийн хэвшлийг Нийгмийн даатгалын Үндэсний зөвлөлд төлөөлдөг. Төрийн бус байгууллагуудаас гадна Хас банк, М Банк, Ашид капитал ХХК, Монгол  даатгал ХХК-д ажиллаж байсан туршлагатай нэгэн гэнэ.

Түүний бизнесийн салбар дахь ажлын туршлагаас хуваалцвал:

  • 2024 оны 10 дугаар сараас Цахим Байшин ХХК -д Гүйцэтгэх захирал
  • 2023 оны 7 дугаар сараас:  Монгол даатгал ХК Гүйцэтгэх захирал, Үйл ажиллагаа хариуцсан захирал, Зөвлөх
  • 2022-2023 он: М Банк, Ашид капитал ББСБ ТУЗ-ын Нарийн бичгийн дарга, Хууль зүй, комплайнсийн захирал, Зөвлөх
  • 2019 оноос: Монголын Үндэсний Худалдаа Аж Үйлдвэрийн Танхим  Ахлах зөвлөх, Ерөнхий нарийн бичгийн даргын үүрэг гүйцэтгэгч
  • 2012-2022 он: Аръяамед эмнэлэг ХХК Үүсгэн байгуулагч, Ерөнхий захирал
  • 2010 – 2012 он: Монголын банкны холбооГүйцэтгэх захирал бөгөөд Ерөнхий нарийн бичгийн дарга, Бодлого хөтөлбөр хариуцсан зөвлөх
  • 2009-2012 он: Монголын эдийн засгийн форум Ерөнхий захирал, Санхүүжилт хариуцсан зохицуулагч
  • 2005-2011 он: ХасБанк  Гүйцэтгэх дэд захирал, ТУЗ-ийн Нарийн бичгийн дарга, Хууль зүй, хянан нийцүүлэх газрын захирал, Тамгын газрын захирал, Банкны зөвлөх бөгөөд Лондон дахь төлөөлөгч
  • 1998-2005 он: СИДАН ХЗХ Үүсгэн байгуулагч, ТУЗ-ын гишүүн.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ

“UB food festival-2026” олон улсын хоолны өдөрлөг энэ сарын 17-26-ны өдрүүдэд болно

Монгол болон олон үндэсний хоолны соёлыг иргэд, жуулчдад таниулах зорилготой "UB food festival-2026"

2026-04-16

Монгол Улсад цагаан будаа тариалах төслийг дахин эхлүүлжээ

Япон Улсын Тояма дахь Өргөмжит консул К.Фүжишигэ "Хүнсний хангамж, аюулгүй байдал" үндэсний хөдөлгөө

2026-04-15

Хөшөө үнссэн эрд зургаан сарын хорих ял оноожээ

Одоогоос жил гаруйн өмнө Америкийн влоггер Жонни Сомали дэлхийн хоёрдугаар дайны үед япончуудын бэлг

2026-04-15