МҮХАҮТ-ын гүйцэтгэх захирал Т.Дүүрэнг АТГ-аас  саатуулжээ

2024-11-28 1509 3

МҮХАҮТ-ын шинэ ерөнхийлөгчийг сонгох ээлжит бус XXII их хурал өнөөдөр болно. Монголын Үндэсний Худалдаа Аж Үйлдвэрийн Танхимын ерөнхийлөгчөөр ажиллаж байсан Д.Энхтүвшин УИХ-ын гишүүнээр сонгогдсон учраас дараагийн ерөнхийлөгчийг томилох шаардлага тулгараад буй юм. Уг танхим 6000 орчим гишүүн байгууллагатай, 21 аймагт салбар танхимтай, 2З улсад 51 төлөөлөгчтэй.

Харин танхимын ерөнхийлөгчид нэр дэвшиж байсан МҮХАҮТ-ын гүйцэтгэх захирал Т.Дүүрэнг өчигдөр АТГ-аас  саатуулжээ. Түүнийг МҮХАҮТ-ын данс дахь 5 сая ам.долларыг самрын бизнест оруулаад алга болгосон гэх мэдээлэл цахим орчинд болон зарим хэвлэл мэдээллийн хэрэгслээр цацагдаад байсан билээ.

Т.Дүүрэн өөрийн цахим хуудаснаа “Намайг үндэслэлгүй хэргээр гэнэт дуудаж,  30 хоног таслан сэргийлэхээр боллоо. Өөрийн биеэр бус ч нөхөн сонгуульд оролцох эрмэлзэлтэй байна” хэмээжээ.

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ

Иргэд ШТС-ын ойролцоох хяналтын камерын бичлэгийг шууд үзэж, дараалал байгаа эсэхийг шалгах боломжтой

Шатахууны хангамж, нийлүүлэлтийг хэвийн болгох Шуурхай штаб хуралдаж, цаг үеийн нөхцөл байдалтай хол

2026-10-19

Ирэх онд Эмээлтийн постыг Аргалант руу шилжүүлнэ

Багахангай-Хөшигийн хөндий–Эмээлт чиглэлийн 127 км төмөр зам барьсантай холбогдуулан хуучин Эмээ

2026-10-19

ЕТГ: Ерөнхийлөгч Н.Түвшинбаярыг уучлах гэж байна гэдэг ташаа мэдээлэл

Өнгөрсөн амралтын өдрүүдэд Олимпын аварга, Хөдөлмөрийн баатар Найдангийн Түвшинбаяр, Ерөнхийлөгч У.Х

2026-08-10