Парламентын 34 жилийн түүхэнд УИХ-ын гишүүдийг тэмбүүтэй гэж гүтгэсэн тохиолдол байдаггүй юм байна

2024-11-25 1448 1

Өнгөрсөн баасан гарагаас эхлэн УИХ-ын гишүүн Ж.Баярмаа, Б.Мөнхсоёл нарын тухай “TPHA+ буюу тэмбүү өвчний оноштой эмчлүүлж байсан” гэх мэдээлэл цахим орчинд цацагдсан. Энэ асуудалтай холбоотойгоор дээрх гишүүд мэдээлэл хийлээ.

УИХ-ын гишүүн Ж.Баярмаа “Парламентын 34 жилийн түүхэнд УИХ-ын гишүүдийг нийгмийн халдварт өвчин болох тэмбүүтэй гэж гүтгэж байсан тохиолдол байдаггүй юм байна. Бид анхных нь боллоо. Энэ бол цэвэр гүтгэлэг.

Гүтгэлгийн шинж чанартай худал мэдээлэл гэдгийг холбогдох байгууллагууд олж тогтоосон байна лээ. Интермед эмнэлгийн зүгээс албан ёсны мэдэгдэл гаргаж, уучлалт гуйсан. Миний бие гишүүнээр сонгогдсоноосоо хойш буруу зүйлд шүүмжлэлтэй хандсан. Засгийн газрын тэргүүнийг шүүмжилсэн. 2023 оны төсвийн гүйцэтгэл, 2025 оны төсөв гэх мэт олон асуудлыг шүүмжилж, акц зохион байгуулсан. Эцэст нь ийм гүтгэлэг явж эхэлсэн. Би хувьдаа дуу хорих зорилготой МАН-аас явуулж байгаа башир арга юм болов уу гэж бодож байна” гэв.

Харин УИХ-ын гишүүн Б.Мөнхсоёл “Энэ бол 2 гишүүний тухай асуудал биш. Улс төр дэх эмэгтэйчүүдийн оролцоог хумих гэсэн башир арга гэж харж байна” гэсэн юм.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ

Улсын арслан Р.Пүрэвдагва энэ жилийн Үндэсний их баяр наадамд барилдах боломжгүй боллоо

Монголын Үндэсний Бөхийн Холбооны Ёс зүй, сахилга хариуцлагын зөвлөл хуралдаж, Улсын арслан Р.Пүрэ

2026-07-08

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх гавьяат тамирчин Э.Цэндбаатарын гэр бүлд хоёр өрөө байр өглөө

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх өнөөдөр гавьяат тамирчин Э.Цэндбаатарын гэр бүлд хоёр өрөө байр

2026-07-07

Ц.Магалжав: Н.Өсөхбаяр, М.Бадарч нарыг энэ жилийн баяр наадмаар барилдуулахгүй

Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах комиссын Бөхийн салбар хорооноос өнөөдөр цаг үеийн асууд

2026-07-06