Бражеш Патхак: Нярайн тасагт гал гарч, 10 нярай эндсэн эмгэнэлт явдлын буруутныг олж хатуу арга хэмжээ авна

2024-11-18 1497 0

Энэтхэгийн хойд хэсэгт орших нэгэн эмнэлгийн нярайн эрчимт эмчилгээний тасагт гал гарч улмаар 10 нярай амь үрэгджээ. Тодруубал, Уттар Прадеш мужийн Жанси хотын эмнэлэгт Баасан гарагийн орой гал гарч, эрчимт эмчилгээний тасагт эмчлүүлж байсан 55 нярайгаас 10 нь амь үрэгдсэн байна.

Одоогийн байдлаар галаас аварсан нярай хүүхдүүдийн 16 нь шархадсан бол бусад хүүхдүүдийн биеийн байдал хэвийн байна.

Юунаас болж гар гарсан нь тодорхойгүй байгаа ба дэд сайд Бражеш Патхак гал гарсан ​​эмнэлэгт очиж хүүхдүүдийн ар гэрийнхэнтэй уулзахдаа “Бид энэ эмгэнэлт явдлын буруутныг олж, хатуу арга хэмжээ авна. Засгийн газар энэ хүнд хэцүү үед хохирогчдын гэр бүлтэй хамт байх болно” гэж хэлжээ.

Гал сөнөөгчдийг очиход тасаг хэдийн галд автсан байжээ. Гал гарснаас хойш 30 минут орчмын дараа аврах ажиллагаа эхэлсэн тул үлдсэн хүүхдүүдийг аврахад хэтэрхий хожимдсон гэж гэрчүүд мэдэгдсэн байна. Мөн эмнэлэгт байсан эцэг эхчүүд галын дохиолол дуугараагүй, эмнэлгийн ажилтнууд тасгаас утаа савсаж байхад л ямар нэгэн зүйл болсныг мэдсэн гэжээ. Хүүхдээ алдсан эцэг Нареш Кумар “Хэрэв аюулгүй байдлын дохиолол ажилласан бол бид илүү хурдан очиж олон хүүхдийн ​​амийг аврах байсан” гэсэн байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ

Согтуу жолооч автомашинтайгаа Энхтайваны гүүрнээс унажээ

Цагдаагийн байгууллагад энэ оны 06 дугаар сарын 16-ны өдрийн 06.00 цагийн орчимд ХУД-ийн 2 дугаар хо

2026-06-16

Аймаг, сумд дэнж хотойтол наадах дэлгэр их наадмын товоо зарлаж эхэллээ

Монгол түмний дархлаа, өв соёл болсон дэлгэр их наадам айсуй. Энэ жил тэгш ой нь тохиож буй аймаг, с

2026-06-16

МҮБХ: Улсын арслан Р.Пүрэвдагва, аймгийн арслан Я.Бумбаяр нарын барилдах эрхийг хасжээ  

МҮБХ-ны Ёс зүй, сахилга хариуцлагын зөвлөлийн хурал өчигдөр болж, нэр бүхий бөхчүүдийн барилдах эрхи

2026-06-11