Б.Амармэнд: Бөөрөлжүүтийн цахилгаан станцад гарсан галын улмаас хүн бэртэж гэмтээгүй

2024-11-18 1474 0

Төв аймгийн Баянжаргалан суманд барьж буй Бөөрөлжүүтийн цахилгаан станцад /2024.11.17/ гал гарчээ.

“Цэцэнс Майнинг энд Энержи” ХХК-ийн гүйцэтгэх захирал Б.Амармэнд, “Бөөрөлжүүтийн цахилгаан станцын эхний ээлжийн 150 МВт-ын зуухны галлагааг өнгөрсөн аравдугаар сарын 5-ны өдөр эхлүүлсэн. Нийт 60 барилга байгууламж баригдаж буй. Харамсалтай нь 2024 оны арваннэгдүгээр сарын 17-ны өдрийн өглөөний 05:00 цагийн үед нүүрс татах туузан дамжуулга байгууламжийн С6 хэсэгт гал гарсан. Манай ажилчид галыг богино хугацаанд бүрэн унтраасан.

Галын улмаас хүн бэртэж гэмтээгүй. Цахилгаан станцын барилга байгууламж, цахилгааны утас нь галд тэсвэртэй материалаар хийгдсэн байдаг.

Бид өвлийн оргил ачааллын үеэс өмнө станцаа ашиглалтад оруулахаар ажиллаж байна. Ослын улмаас төвийн бүсийн эрчим хүчний системд цахилгаан нийлүүлэх хугацаа тодорхой хугацаагаар хойшилж байгаа. Миний хувьд ямар нэгэн хугацаа хэлэх боломжгүй байна. Материал нийлүүлэгч компанитайгаа ярилцсан” гэв.

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ

ЕТГ: Ерөнхийлөгч Н.Түвшинбаярыг уучлах гэж байна гэдэг ташаа мэдээлэл

Өнгөрсөн амралтын өдрүүдэд Олимпын аварга, Хөдөлмөрийн баатар Найдангийн Түвшинбаяр, Ерөнхийлөгч У.Х

2026-08-10

“Дэлхийн адууны өдөр”-ийн уралдаанд уясан хүлэг нь түрүүлж, айрагдсан уяачдыг шагналаа

“Дэлхийн адууны өдөр”-ийг тохиолдуулан зохион байгуулсан Ерөнхийлөгчийн нэрэмжит цомын төлөөх олон у

2026-08-10

Боловсролын сайд Л.Энх-Амгалан “Pearson” компанийн удирдлагатай уулзлаа

Боловсролын сайд Л.Энх-Амгалан "Pearson" компанийн Мэргэжлийн боловсрол, ур чадварын асуудал хариуцс

2026-08-07