“Талын түмэн адуу” фестиваль энэ сарын 21-нд болно

2024-11-13 1545 0

Хэнтий аймагт өвлийн аялал жуулчлалыг хөгжүүлж, жуулчдын урсгалыг нэмэгдүүлэх зорилгоор “Талын түмэн адуу” фестивалийг 10 дахь жилдээ зохион байгуулах гэж байна.

“Go Mongolia” нэгдсэн брэндинг дор зохион байгуулах фестиваль нь өвлийн аялал жуулчлалыг олон улсын жишигт нийцүүлэн хөгжүүлэх, улирлын хамаарлыг бууруулах, соёл, ахуйг сурталчлан таниулах ач холбогдолтой аж.

Энэ фестивалийн хүрээнд шургуу тэмцээн, эмнэг булгиа, хүүхдийн морьт парад, морины дуу дуулаачдын тэмцээн, богино зайн морьтны уралдаан, тайга нохойн үзүүлбэр, сайхан хос морьтныг шалгаруулах юм байна. “Талын түмэн адуу” фестиваль энэ сарын 21-нд Хэнтий аймгийн Чингис хотод эхлэх бөгөөд гурван өдрийн турш үргэлжилнэ.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ

Засгийн газраас Р.Чойномын мэндэлсний 90 жилийн ойг тэмдэглэх шийдвэр гаргажээ

Монгол улсын Засгийн газрын хуралдаанаас Монгол Улсын төрийн шагналт, яруу найрагч Ренчиний Чойномын

2026-02-06

“Төмөр хүн” Тамаваши Ичиро Б.Мөнх-Оргил “Геннисийн дээд амжилт”-ын батламж гардлаа

Японы мэргэжлийн сүмо бөхийн хамгийн ахмад бөх болох Тамаваши Ичиро Б.Мөнх-Оргил энэ сарын барилда

2026-01-27

Хөлбөмбөгийн ДАШТ-ий шагналын санг 727  сая ам.доллароор баталжээ

Олон улсын хөлбөмбөгийн холбооны зөвлөл 2026 оны дэлхийн аваргын тэмцээний  шагналын санг 727  с

2025-12-24