Т.Мөнхсайхан: ЭМДЕГ дээр битүүмжийн асуудлыг арилгах ажлыг хийж байна

2024-11-12 1952 0

Танд, таны эргэн тойрны хүмүүст эмнэлгээр үйлчлүүлэх гэхэд “Битүүмжээ гаргахгүй бол үйлчлүүлэх боломжгүй” гэх бэрхшээл тохиолдож байсан нь лав. Тодруулбал, иргэн ямар нэг эрүүл мэндийн байгууллагаас тусламж үйлчилгээ авсан бол үйлчилгээгээ бүрэн авч дууссаны дараа битүүмж хаагдаж, өөр эмнэлэгт үзүүлэх боломж нээгддэг  нь иргэдэд ихээхэн хүндрэл үүсгэдэг байсан.

Тэгвэл энэ бэрхшээл тун удахгүй арилах бололтой. Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан “Эрүүл мэндийн даатгалын үндэсний зөвлөлөөр энэ асуудлыг хэлэлцэн, битүүмжийг өөр байдлаар шийдвэрлэхээр болсон. Эрүүл мэндийн даатгалын үндэсний зөвлөлийн тогтоол гарч, одоо Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газар дээр битүүмжийн асуудлыг арилгах ажлыг хийж байна” хэмээв.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ

Өрхийн эмнэлгүүд энэ амралтын өдрөөр ажиллана

Томуугийн идэвхжил нэмэгдэж байгаатай холбогдуулан нийслэлийн 150 өрхийн эрүүл мэндийн төв болон

2026-10-20

СОНИРХОЛТОЙ: Ихэр шар, цусан толботой өндөг аюултай юу?

Мэдэхгүй бүхэн хүний дайсан гэж нэг үг бий. Урьд нь өндөг шарж идэх үедээ цусан толботой эсвэл дав

2026-08-04

Ховд аймагт бүртгэгдсэн тарваган тахлын сэжигтэй тохиолдол батлагджээ

Ховд аймгийн Жаргалант суманд 2026 оны долоодугаар сарын 20-нд бүртгэгдсэн тарваган тахлын сэж

2026-07-24