Т.Даваадалай: Ирэх сарын 8-аас нийслэлд тээврийн хэрэгслийн улсын дугаар шинээр олгохыг хязгаарлана

2024-10-23 1759 0

Нийслэлийн Засаг даргын Эдийн засаг, дэд бүтцийн асуудал хариуцсан нэгдүгээр орлогч Т.Даваадалай импортоор орж ирсэн автомашинд Улаанбаатар хотод харьяатай улсын дугаар олгохгүй байх талаар мэдээлэл хийлээ.

Тэрээр “Нийслэлчүүд цаашид энэ байдлаар явбал Улаанбаатар хотын хүн ам 2 саяд хүрч, нийтийн тээврийн үйлчилгээний хүртээмж 25 хувь болж буурахаар байна. Оргил ачаалалтай үеийн машины хурд явган хүний хурдад дөхөхөөр тооцоолол гарсан. Түгжрэлийн урт 200 км хүрэхээр тооцоолол гарсан. Нийслэлийн ИТХ-аас энэ оны хоёрдугаар сарын 8-нд Нийслэлд олгох тээврийн хэрэгслийн улсын бүртгэлийн дугаарын дээд хязгаарыг 730 мянга байх тухай тогтоол гаргасан. Гэвч өнөөдрийн байдлаар Улаанбаатар хотод 785 мянган тээврийн хэрэгсэл бүртгэгдсэн. Одоо нийслэлд байгаа машины тоо 55 мянгаар хэтэрсэн байна.

Тиймээс Улаанбаатар хотод арваннэгдүгээр сарын 8-аас эхлэн тээврийн хэрэгсэлд улсын дугаар шинээр олгохыг хязгаарласан Хотын даргын захирамж гарсан” гэлээ.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ

НӨАТ-ын III улирлын буцаан олголтыг энэ сард багтаан иргэдийн дансанд шилжүүлнэ

Татварын албанаас  НӨАТ-ын 2025 оны III улирлын буцаалтыг энэ долоо хоногт иргэн, ААН-үүдийн дансанд

2025-10-27

Иргэд “Хотула” аппликейшн ашиглан түлш худалдан авч байна

Нийслэлийн хэмжээнд сайжруулсан болон хагас коксон шахмал түлшийг 2025 оны есдүгээр сарын 15-наас 40

2025-10-27

ДЦС-4 ашиглалтад орсноос хойш 42 жилийн дараа Дулааны тавдугаар цахилгаан станц барих гэрээг үзэглэлээ

Монгол Улс төдийгүй нийслэлийн хэмжээнд цахилгаан, дулаан хослон үйлдвэрлэдэг өндөр хүчин чадлын ста

2025-10-24