Тусгай хэрэгцээт боловсролын багш нарыг бэлтгэж байна

2024-10-09 3064 1

Боловсролын яамнаас хүүхэд бүрт чанартай боловсрол эзэмших эрх тэгш боломж бүрдүүлэн, тэгш хамруулж, суралцагчийн хөгжлийн хэрэгцээ, шаардлагыг хангасан, бүтээлч, чадварлаг багш, хүний нөөцөөр хангах үйл ажиллагааг үе шаттай зохион байгуулж байна.

Манай улс тусгай хэрэгцээт боловсролын багшийн мэргэжлээр 1962 оноос зөвхөн гадаад улс орнуудад оюутан сургаж байсан бол 2013 оноос Монгол Улсын Боловсролын Их Сургуульд “Багш,тусгай хэрэгцээт боловсрол”-ийн нэг жилийн хөрвөх анги, 2015 оноос 3,5 жилийн баклаврын ангийг нээсэн.

Тус яамнаас “Боловсролын Дэлхийн Түншлэл” Олон улсын байгууллагын буцалтгүй тусламжаар хэрэгжүүлж буй “Тэгш боломжийг бүрдүүлэх замаар суралцахуйг дэмжих” төслийн санхүүжилтээр 2024-2025 оны хичээлийн жилд тусгай хэрэгцээт боловсролын багш бэлтгэх, тэтгэлэгт сургалтыг зохион байгуулж байгаа бөгөөд тэтгэлгийн батламжийг өнөөдөр гардуулан өглөө.

Уг тэтгэлгийг Улаанбаатар хот, орон нутгийн ерөнхий боловсролын 18 сургуулиас тус бүр 1 буюу нийт 18 багшид олгон, Монгол Улсын Боловсролын Их Сургуульд “Багш, тусгай хэрэгцээт боловсрол” мэргэжлээр 1 жилийн хөрвөх сургалтад хамруулж байгаа юм.

Тэтгэлэгт хамрагдсан багш нар нь Боловсролын ерөнхий газар, өөрийн ажиллаж буй сургууль хооронд гуравласан гэрээ байгуулсан ба бакалаврын түвшинд бүрэн тэтгэлгээр сурч төгсөөд тухайн гэрээт сургуульдаа хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд, тэдний эцэг эх, асран хамгаалагч болон багш нарт зөвлөн тусалж ажиллана.

2013 оноос хойш тусгай хэрэгцээт боловсролын нийт 200 оюутан МУБИС-ийг 3.5 жилийн бакалаврын болон 1 жилийн хөрвөх сургалтаар төгсөөд байна.

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ

Иргэд ШТС-ын ойролцоох хяналтын камерын бичлэгийг шууд үзэж, дараалал байгаа эсэхийг шалгах боломжтой

Шатахууны хангамж, нийлүүлэлтийг хэвийн болгох Шуурхай штаб хуралдаж, цаг үеийн нөхцөл байдалтай хол

2026-10-19

Ирэх онд Эмээлтийн постыг Аргалант руу шилжүүлнэ

Багахангай-Хөшигийн хөндий–Эмээлт чиглэлийн 127 км төмөр зам барьсантай холбогдуулан хуучин Эмээ

2026-10-19

ЕТГ: Ерөнхийлөгч Н.Түвшинбаярыг уучлах гэж байна гэдэг ташаа мэдээлэл

Өнгөрсөн амралтын өдрүүдэд Олимпын аварга, Хөдөлмөрийн баатар Найдангийн Түвшинбаяр, Ерөнхийлөгч У.Х

2026-08-10