81 настай модель миссийн тэмцээний “Хамгийн сайхан хувцасласан оролцогч”-оор шалгарчээ 

2024-10-03 2872 2

Ирэх сард Мексикт болох 73 дахь удаагийн “Miss Universe” тэмцээнд оролцох оролцогчоо улс орон бүр дотооддоо тодруулж байна. Даваа гарагт болж өндөрлөсөн “Miss Universe Korea” тэмцээнд 81 настай Чой Сун Хва оролцож, “хамгийн сайхан хувцасласан” оролцогчоор шалгарчээ.

Харин “Miss Universe”-т оролцох шилдэг оролцогчоор загварын сургуулийн оюутан 22 настай Хан Ариэл шалгарсан байна.

“Miss Universe Korea” тэмцээн нь Чойгийн хувьд анхны миссийн тэмцээн нь юм. Гэхдээ тэр Өмнөд Солонгосын загварын ертөнцөд хэдийн хөлөө олжээ. Тэрбээр тэтгэвэртээ гарсны дараа өр зээлээ төлөхийн тулд 72 наснаасаа загвар өмсөж эхэлжээ. “Miss Universe” байгууллага хэдэн 10 жилийн турш насны хязгаарыг 18-28 гэж хатуу тогтоосон байсан ч 2024 оноос эхлэн насны дээд хязгаарыг цуцалжээ.

ЭХ СУРВАЛЖ: KOREA HERALD

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ

Говьсүмбэр, Төв, Өмнөговийн наадмын түрүү, үзүүрийн бөхчүүдээс допинг илэрчээ

ХБНГУ-ын Дрезден хот дахь Спортын Анализ болон Спортын Биохимийн Институтээс 2026 оны аймаг, дүүрг

2026-07-22

Үндэсний их баяр наадмын өсвөрийн сурын харвааны шилдгүүд тодорлоо

Энэ сарын 5-ны өдөр эхэлсэн Үндэсний их баяр наадмын өсвөрийн сурын харваа өндөрлөж, шилдэг мэрг

2026-07-08

Наадмын нээлт, хаалтыг нийслэл, 21 аймаг, 9 дүүргийн төв талбай дээр LED дэлгэцээр шууд дамжуулна

Монгол Улсын Шадар сайд Н.Номтойбаяр Үндэсний их баяр наадмын бэлтгэл ажилтай биечлэн танилцаж, зохи

2026-07-07