МАН 2.8 тэрбум, АН 2.1 тэрбум төгрөгийн санхүүжилтийг төсвөөс авна

2024-10-01 2623 0

УИХ-аас баталсан Улс төрийн намын санхүүжилтийн тухай хуульд зааснаар ирэх оноос эхлэн УИХ-д суудалтай намууд төсвөөс санхүүжилт авч эхэлнэ. Ингэхдээ УИХ-ын сонгуульд иргэдээс авсан саналын тоо болон авсан суудлын тоогоор санхүүжилтыг олгох бөгөөд одоогоор УИХ-д суудалтай долоон нам, нэг эвсэл төсвөөс санхүүжилт авах юм байна.

СЕХ-оос гаргаж өгсөн санал хураалтын дүн болон УИХ дарь суудлын тоог харьцуулсны үндсэн дээр:

  • Монгол Ардын Нам – 2,803,290.600
  • Ардчилсан Нам – 2,140,069.800
  • ХҮН Нам – 630,666,300
  • Үндэсний Эвсэл – 314,146,800
  • Иргэний Зориг Ногоон Нам – 306,191,800 төгрөгийн санхүүжилт авахаар болсон байна.

Намуудад олгох энэхүү санхүүжилтийн 25 хувийг эмэгтэйчүүд, ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн улс төрийн оролцоог нэмэгдүүлэхэд, 15 хувийг гишүүдийнхээ улс төрийн боловсролын дээшлүүлэхэд, 15 хувийг намын дотоод сургалт, судалгааг боловсронгуй болгоход зарцуулахаар хуульчилсан бөгөөд төсвөөс олгож байгаа энэхүү санхүүжилт нь улс төрийн намуудыг төлөвшүүлэхэд төсвөөс буюу татвар төлөгчдөөс олгож буй дэмжлэг юм.

Улс төрийн намуудад төсвөөс өгч буй санхүүжилтийг УИХ-ын сонгуулийн дараа жилээс дараагийн сонгуулийн жил хүртэл дөрвөн жилийн хугацаатай олгоно.

Мөн намуудын санхүүжилт, түүний зарцуулалтад тавих хяналт, хариуцлага тооцох механизмыг нь хууль тодорхой заасан байна. Тухайлбал, санхүүгийн тайлангаа СЕХ-нд гаргаагүй санхүүжилтийг зогсоох, хоёр жил дараалан тайлан гаргаагүй бол тухайн намыг идэвхгүйд тооцох санал гаргах зэрэг арга хэмжээ авах юм байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ

Эрчим хүчний салбарын ажилчид зургаадугаар сарын 30-аас ажил хаялт зарлахаа мэдэгдлээ

Монголын эрчим хүч, геологи, уул уурхайн үйлдвэрчний эвлэлийн холбооноос эрчим хүчний салбарын ажи

2026-06-19

“Эрдэнэс Монгол”-ын нэрийг “Чингис хаан баялгийн сан нэгдэл” гэж өөрчилж, төрийн өмчит 14 компанийг татан буулгав

“Эрдэнэс Монгол” нэгдлийн бүтэц, зохион байгуулалтыг оновчлох, зардлыг бууруулах, үр ашгийг нэмэгдүү

2026-06-17

Өргөн хэрэглээний эмэнд чанарын шинжилгээ хийж эхэллээ

Өнөөдрөөс иргэдийн өргөн хэрэглэдэг, төрөөс төлбөрийг нь хариуцдаг болон Эрүүл мэндийн даатгалын сан

2026-06-16