Өнөөдөр буюу есдүгээр сарын 9-нд төвийн аймгуудын нутгийн зүүн, зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр бороо, уулаараа нойтон цас орж, сэрүүсэж, говь, тал, хээрийн нутгаар салхи, шуургатай гэж Цаг уур, орчны шинжилгээний газраас мэдээллээ.
Өнгөрсөн шөнө ч мөн баруун аймгуудын нутгийн хойд, төвийн аймгуудын нутгийн баруун болон хойд хэсгээр цаг агаар сэрүүсэж, зарим газраар нойтон цас орсон байна. Тухайлбал, есдүгээр сарын 8-нд Завханы Цэцэн-Уул, Баянхонгорын Гурванбулаг, 9-нд шилжих шөнө Архангайн Тариат, Хөвсгөл аймгийн Ханх суманд нойтон цас оржээ.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 cэтгэгдэлтэй