TV Chosun: Умард Солонгосын Ким Жон Ун хариуцлага алдсан 30 орчим албан тушаалтныг цаазалсан

2024-09-05 3755 1

Долоодугаар сарын сүүлээр Умард Солонгосын зарим нутагт их хэмжээний үер бууж, олон мянган хүний амь үрэгдсэн тухай эх сурвалжууд мэдээлж байсан. Тэгвэл энэхүү байгалийн гамшгийн үеэр хариуцлага алдсан орон нутгийн засаг захиргааны 20-30 өндөр албан тушаалтан цаазлуулсан гэх баримтыг Өмнөд Солонгосын TV Chosun суваг өчигдөр мэдээллээ.

Тухайн үйл явдал болсон үед буюу долоодугаар сарын сүүлээр болсон засгийн газрын шуурхай хуралдааны үеэр Ким Жон Ун хүлээсэн үүргээ умартаж, олон хүний амь үрэгдэхэд хүргэсэн албан тушаалтнуудыг хатуу шийтгэх тухай ярьж байсан юм.

Тухайн үед Пёняны хэвлэлүүд удирдагчийнхаа үерийн гамшгийн бүсэд ажиллаж буйг харуулсан гэрэл зургуудыг тарааж байсан ч хэчнээн хүний амь нас хохирсон талаар огт дурдахгүй байв. Хятадын хил дагуух бүс нутаг энэ үерт хамгийн их хохирол амссан гэлцэж байгаа. Тухайлбал энэ нутагт 4,000 гаруй айлын орон сууц урсаж, 3,300 гектар газар, авто болон төмөр зам усанд автаж, 5,000 орчим хүнийг нүүлгэн шилжүүлсэн тухай Солонгосын Төв Мэдээний Агентлаг мэдээлж байжээ.

Өмнөд Солонгосын үндэсний тагнуулын газар дээрх мэдээллийн мөрөөр нөхцөл байдлыг анхааралтай ажиглаж байгаагаа өчигдөр бас мэдэгдсэн байна. “Бид Хойд Пёнан болон Чаган мужид тохиосон үерийн гамшгийн улмаас Умард Солонгосын дэглэм хэд хэдэн албан тушаалтныг цаазалсан тухай хэвлэлд нийтлэгдсэн мэдээг анхааралдаа авсан. Бид нөхцөл байдлыг анхааралтай ажиглаж байна” гэж тус байгууллагын төлөөлөгч ярьжээ.

 

Эх сурвалж: NK News

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ

Танилц: Өнөөдрөөс халуун ус тасрах байршлууд

Улаанбаатар хотод энэ зуны дулааны шугамын засварын ажлыг тавдугаар сарын 15-аас наймдугаар са

2026-06-02

“Хүүхдийн төлөө ЗА бол заавал хий” үндэсний хөдөлгөөн эхэллээ

Хүүхдийн төлөө үндэсний зөвлөл ням гарагт цахимаар хуралджээ. Энэ үеэр Хүүхдийн төлөө үндэсний зөв

2026-06-02

В.Зеленский Оросын холбоотнуудад ялалтын баярын жагсаалд оролцохгүй байхыг анхааруулжээ

Маргааш аугаа их ялалтын баярын өдөр. Москва хотын төв Улаан талбайд ялалтын баярын сүрт жагсаал бол

2026-05-08