Сонгуулиар С.Зориг агсны тухай нэвтрүүлэг хийсэн Ч.Содбилэг хойд Солонгосын ЭСЯ-нд томилогджээ

2024-08-19 3418 0

Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын Хэлтсийн дарга Ч.Содбилэг   БНАСАУ-д Монгол Улсаас суух Элчин сайдын яамны дипломат ажилтнаар томилогджээ.

Уг томилгоог Гадаад харилцааны яамнаас хийсэн байна. Ч.Содбилэг УИХ-ын сонгуулийн өмнө ардчиллын алтан хараацай С.Зориг агсны   гэргий Б.Булгантай ярилцлага хийж, олны танил болсон нэгэн. Тухайн үед түүнийг Монгол Улсын Ерөнхийлөгч асан Х.Баттулгын ойрын хүн хэмээн сошиалаар бичиж байсан. Үнэхээр ч “Женко” хэмээх Х.Баттулгатай ойр гэдэг нь түүний сошиал хуудаснаас илэрхий харагдах аж.

Тэрээр Х.Баттулгыг  Ерөнхийлөгч байхад нь туслах,  Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн Стратеги судалгааны хүрээлэнгийн дэд захирал, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн үед Засгийн газрын   үг, илтгэл бичих хэлтсийн даргаар ажиллаж байжээ.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ

Ж.Чинбүрэн: ДОХ-ын халдвартай 12 иргэнийг хяналтаас алдсан нь үнэн

Эрүүл мэндийн сайд Ж.Чинбүрэн томуу, томуу төст өвчин болон холбогдох бусад асуудлаар мэдээлэл өгл

2025-12-25

Р.Энхтүвшин: Он дуустал энгийн АИ92, Евро5, АИ95, дизель түлшний үнэ нэмэгдэхгүй

Аж үйлдвэр, эрдэс баялгийн дэд сайд Р.Энхтүвшин “Он дуустал энгийн АИ92, Евро5, АИ95, дизель т

2025-12-24

Хяналтын болон бүтээмжийн менежерүүд, сайд нарын зөвлөхүүдийг цомхотгож, дэд сайд нарыг томиллоо

Засгийн газрын ээлжит хуралдаан 2025 оны арванхоёрдугаар сарын 17-нд болж 30 гаруй асуудал хэлэлцэ

2025-12-17